Тоглоомны оронд мансууруулах бодис гарчээ

Умард Ирландын Лимэвади хотод таван настай жаал хүүгийн худалдаж авсан “Киндер-сюрприз”-ээс тоглоомны оронд цагаан нунтаг бүхий жижиг уут гарчээ.Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ингэж мэдээлсэн байна.

Хүү энэ юу нь мэдэгдэхгүй ууттай нунтагийг тэр даруй аавдаа өгчээ.Сүүлд нь мансууруулах бодис олдсон тухай мэдээ хотын цагдаагийн газарт ирсэн байна. Энэ цагаан нунтаг нь метамфетамин (сэтгэцэд нөлөөлдөг бодис) байсныг шинжээчид илрүүлжээ.Хүүхэд энэ мансууруулах бодисыг идчихээгүй нь их аз гэж цагдаагийн офицер Колин Шоу хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ