Хувь хүмүүсийн бариулсан орон сууцнууд асуудал үүсгэсээр байна


Сүүлийн үед татваргүй бизнес эрхлэх, татвараас зайлсхийх бизнесмэнүүдийн арга улам нарийсч байна. Хувь хүмүүс өөрийнхөө нэр дээр ганц хүний компани байгуулчихсан хэрнээ барилгын салбарт үйл ажиллагаа явуулах нь их болжээ. Ер нь шинээр ашиглалтад орсон байрнууд ар араасаа асуудал дагуулж байгааг шүүмжлэх иргэд ч олон байна. Ийм байрнууд ихэвчлэн хууль бус үйлдэлгаргадгийн дээр татвар төлдөггүй, оршин суугчдаа хүндэлдэггүй байна
- Жишээ 1: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 13 дугаар байр -
Тус байрыг бариулсан хүн нь иргэн Мэлсчо. Тэрбээр 1986 оны үед Барилгын яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд орон сууцны барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 54 айлын энэхүү байрны сантехникийн холболт эхнээсээ буруу хийгдсэн, байрны орцонд шат дагаж хаанаас ч хамаагүй ус гоождог, айлуудын паар задардаг, СӨХ-д бүртгэлгүй, оршин суугчдын дийлэнх нь байнга гомдол гаргаж, зарим нэг худалдаж авсан хүмүүс нь байраа буцаах хүсэлтийг ч удаа дараалан гаргаж байжээ. СӨХ-ийн болон тог цахилгаан, халаалтын мөнгө нь чамгүй гардаг тус байранд жижүүр гэж огт байдаггүй бөгөөд оршин суугчид нь бухимдаж байгаагаа хэлж байна. Ашиглалтад ороод гурван жил гаран болж байгаа тус барилгад амьдарч байгаа иргэд одоо хэр нь албан ёсоор СӨХ-ийн мөнгөө төлдөггүй, бүх байрны хөлсөнд төлдөг мөнгөө хувь хүмүүст хураалгадаг, нэг айл тогныхоо мөнгийг өгөөгүй байхад байр даяар нь ус, тогийг нь тасалдаг ноцтой зөрчил илэрч байгаа, Мэргэжлийн хяналтынхан газар дээр нь ирж шалгадаггүй гэнэ.
- Жишээ 2: Баянгол дүүргийн долоодугаар хорооны 71 дүгээр байр -
2011 онд ашиглалтад орсон 71 дүгээр байранд оршин суугчдын эрх мөн л ихээр зөрчигддөг аж. Тус байрыг иргэн Хүүхэнбаатар, Ганбат, Зоригт гэсэн гурван иргэн нийлж бариулсан,Хүүхэнбаатар гэгч нь өөрийгөө СӨХ-ийн байцаагч гэсэн албан тушаалд томилоод тус байрандаа амьдран суудаг гэнэ. 20 айлын тус орон сууцанд оршин суугчдын эрх зөрчигдөж, сар бүр СӨХ-ийн мөнгө 20 мянган төгрөг авдаг гэнэ. Авсан мөнгөөрөө байрны цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийхийн зэрэгцээ өөрийгөө цалинжуулчихдаг аж. Тус байрны хувьд эрчим хүч, ус дулааны мөнгийг хэрхэн боддог нь тодорхойгүй бөгөөд квадрат метрээсээ шалтгаалан сар бүр 80-200 мянган төгрөг гардаг тухай айлууд нь мэдээлж байна. Төлсөн мөнгөндөө баримт бичүүлж авах шаардлага тавьсан айлуудыг элдвээр хэлж, гүйцээж, дарамталдаг, олон удаа дараалан шаардлага тавибал дулааныг нь тасалж, усыг нь хаачихдаг учир оршин суугчид дэмий л худалдаад авчихсан байр болохоор бухимдахаас өөрийг хийж чаддаггүй гэнэ.
Хамгийн эмгэнэлтэй нь, 71 дүгээр байрны 20 айл ганцхан цахилгааны тоолууртай, тэр нь бариулсан эзэн Хүүхэнбаатарын нэр дээр байдаг учир хаана, хэнд хандахаа мэддэггүй байна. Мөнгөө төлөөд худалдаад авсан байрандаа зүгээр нэг амьдарч чадахгүй айлын хажуу өрөө хөлсөлж суугаа юм шиг хавчигдмал байдалд байгаагаа тус байрны иргэд мэдээлж байна. Ийнхүү байдалтайгаа эвлэрэн хоёр жилийг тэд ардаа үдсэн гэнэ.
Энэ мэтчилэн хогоо ачдаггүй, ус, дулаанаар хангаж чаддаггүй, өвөл хөлдөөж, зун болохоор ус, тогоор ч хангадаггүй шаардлага хангахгүй байр, барилгууд нийслэлд олон баригджээ. Харин энэ бүхэнд ажлаа хийх ёстой Мэргэжлийн хяналтынхан хаана, юу хийж байдгийг иргэд төдийлөн мэдэхгүй. Нэг өрөөнд ширээний ард данхайж суухын оронд иргэдийн гомдлоор асуудал хаана байгааг очиж, үнэн зөвөөр шийдвэрлэх ёстой төрийн албаныхан бүдүүлэг зан, хүнд суртал гаргасаар байдаг тул хаа хаанаа хууль хэрэгжихгүй, хяналт ч байхгүй тул иргэд, хувь хүмүүс, компаниуд ийнхүү даварч болсон, болоогүй нэг орон сууц бариад айлуудад зарчихвал дараагийн асуудал нь хэнд ч хамаагүй болж хувирдаг байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
- Жишээ 1: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 13 дугаар байр - Тус байрыг бариулсан хүн нь иргэн Мэлсчо. Тэрбээр 1986 оны үед Барилгын яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд орон сууцны барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 54 айлын энэхүү байрны сантехникийн холболт эхнээсээ буруу хийгдсэн, байрны орцонд шат дагаж хаанаас ч хамаагүй ус гоождог, айлуудын паар задардаг, СӨХ-д бүртгэлгүй, оршин суугчдын дийлэнх нь байнга гомдол гаргаж, зарим нэг худалдаж авсан хүмүүс нь байраа буцаах хүсэлтийг ч удаа дараалан гаргаж байжээ. СӨХ-ийн болон тог цахилгаан, халаалтын мөнгө нь чамгүй гардаг тус байранд жижүүр гэж огт байдаггүй бөгөөд оршин суугчид нь бухимдаж байгаагаа хэлж байна. Ашиглалтад ороод гурван жил гаран болж байгаа тус барилгад амьдарч байгаа иргэд одоо хэр нь албан ёсоор СӨХ-ийн мөнгөө төлдөггүй, бүх байрны хөлсөнд төлдөг мөнгөө хувь хүмүүст хураалгадаг, нэг айл тогныхоо мөнгийг өгөөгүй байхад байр даяар нь ус, тогийг нь тасалдаг ноцтой зөрчил илэрч байгаа, Мэргэжлийн хяналтынхан газар дээр нь ирж шалгадаггүй гэнэ.
- Жишээ 2: Баянгол дүүргийн долоодугаар хорооны 71 дүгээр байр -2011 онд ашиглалтад орсон 71 дүгээр байранд оршин суугчдын эрх мөн л ихээр зөрчигддөг аж. Тус байрыг иргэн Хүүхэнбаатар, Ганбат, Зоригт гэсэн гурван иргэн нийлж бариулсан,Хүүхэнбаатар гэгч нь өөрийгөө СӨХ-ийн байцаагч гэсэн албан тушаалд томилоод тус байрандаа амьдран суудаг гэнэ. 20 айлын тус орон сууцанд оршин суугчдын эрх зөрчигдөж, сар бүр СӨХ-ийн мөнгө 20 мянган төгрөг авдаг гэнэ. Авсан мөнгөөрөө байрны цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг хийхийн зэрэгцээ өөрийгөө цалинжуулчихдаг аж. Тус байрны хувьд эрчим хүч, ус дулааны мөнгийг хэрхэн боддог нь тодорхойгүй бөгөөд квадрат метрээсээ шалтгаалан сар бүр 80-200 мянган төгрөг гардаг тухай айлууд нь мэдээлж байна. Төлсөн мөнгөндөө баримт бичүүлж авах шаардлага тавьсан айлуудыг элдвээр хэлж, гүйцээж, дарамталдаг, олон удаа дараалан шаардлага тавибал дулааныг нь тасалж, усыг нь хаачихдаг учир оршин суугчид дэмий л худалдаад авчихсан байр болохоор бухимдахаас өөрийг хийж чаддаггүй гэнэ.
Хамгийн эмгэнэлтэй нь, 71 дүгээр байрны 20 айл ганцхан цахилгааны тоолууртай, тэр нь бариулсан эзэн Хүүхэнбаатарын нэр дээр байдаг учир хаана, хэнд хандахаа мэддэггүй байна. Мөнгөө төлөөд худалдаад авсан байрандаа зүгээр нэг амьдарч чадахгүй айлын хажуу өрөө хөлсөлж суугаа юм шиг хавчигдмал байдалд байгаагаа тус байрны иргэд мэдээлж байна. Ийнхүү байдалтайгаа эвлэрэн хоёр жилийг тэд ардаа үдсэн гэнэ.
Энэ мэтчилэн хогоо ачдаггүй, ус, дулаанаар хангаж чаддаггүй, өвөл хөлдөөж, зун болохоор ус, тогоор ч хангадаггүй шаардлага хангахгүй байр, барилгууд нийслэлд олон баригджээ. Харин энэ бүхэнд ажлаа хийх ёстой Мэргэжлийн хяналтынхан хаана, юу хийж байдгийг иргэд төдийлөн мэдэхгүй. Нэг өрөөнд ширээний ард данхайж суухын оронд иргэдийн гомдлоор асуудал хаана байгааг очиж, үнэн зөвөөр шийдвэрлэх ёстой төрийн албаныхан бүдүүлэг зан, хүнд суртал гаргасаар байдаг тул хаа хаанаа хууль хэрэгжихгүй, хяналт ч байхгүй тул иргэд, хувь хүмүүс, компаниуд ийнхүү даварч болсон, болоогүй нэг орон сууц бариад айлуудад зарчихвал дараагийн асуудал нь хэнд ч хамаагүй болж хувирдаг байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм.
Эх сурвалж #000; padding-bottom: 20px;" href="http://www.wikimon.mn/content/47693.shtml">www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/47693.shtml #sthash.Zr2QlW8p.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ