Чехд үерийн төвшин хоногт хагас метрээр нэмэгдэж байна

Прагт Влтав голын усны түвшин маш хурдан нэмэгдэж байна. Чехийн нийслэлд хэдэн хоногийн турш үргэлжлэн орж байгаа хүчтэй аадар борооны улмаас голын усны түвшин хоногт ойролцоогоор хагас метр буюу 50 см-ээр дээшилж байгаа аж. Гэхдээ үерийн оргил үе мягмар гаригт хамгийн өндөр үзүүлэлттэй байсан гэж Чехийн цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Чехийн Засгийн газар байгалийн энэхүү гамшигтай холбоотойгоор онц байдал зарласан бөгөөд 15 мянган гал сөнөөгч, 3000 цэргийн албан хаагчийг үерийн гамшигтай тэмцэхэд дайчилжээ. Сүүлд авсан албан ёсны мэдээгээр үерт зургаан хүн урсч амиа алдсан бөгөөд таван хүн ор сураггүй алга бологсдын жагсаалтад бүртгэгдаад байна. Энэ нь Беоунки голын ус хальж орж ирж магадгүйтэй холбоотой аж. Одоогоор хагас живсэн хотоос үлдсэн хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Уснаас хамгаалах далангийн ачаар Мала Страна дүүрэг рүү усны урсгал түрж орохоос сэргийлж чаджээ. Учир нь энэд Франц Кафкагийн музей байдаг аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ