Суданд автобусны ослоор 38 хүн амиа алджээ

Суданд автобус ачааны тэрэгтэй халз мөргөлдсөнөөс 38 хүн амь үрэгдэж, 22 хүн бэртэж гэмтжээ. Энэ томоохон ослын шалтгаан нь жолооч нар хурд хэтрүүлж, анхаарал болгоомжгүй байснаас болсон гэж “Kuwait News Agency” мэдээлж байна.

Тус улсын автозам дээр өмнөх машинаа гүйцэж түрүүлэхдээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих болон заасан хэмжээнээс илүү хурдтай давхих нь осол дагуулдаг байна. Үүний уршгаар олон арван хүний амь золиослогддогийг Суданы холбогдох албаныхан ярьжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ