Цагаан ордныг барьж дуусчээ

АНУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны өргөө болох “Цагаан ордныг” барьж дуусчээ. Вашингтон хотын яг төвд Пенсильванийн гудамжинд байдаг энэ байшинг архитекторч Жеймс Хобэны зураг төслөөр барьж, харин барилга барих газрыг АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон өөрөө сонгожээ. Барилгын ажил 1800 оны зургаадугаар сарын дөрвөнд дуусч, АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс, түүний гэргий Абигайль нар Цагаан ордны анхны эзэд болжээ.
1902 онд ерөнхийлөгч Теодор Рузвельт “Цагаан ордныг” ерөнхийлөгчийн албан ёсны өргөө гэж зарласан байна.19 дүгээр зууны туршид байшинг удаа дараа шинэчилж, засвар хийж байжээ. 1948 онд ерөнхийлөгч Трумэний үед Цагаан ордныг бүрэн шинэчилсэн байна. Байшингийн дор хоёр давхар зоорийн агуулах барьж, энэ нь гадаад бодлогын болон цэргийн ажиллагааг шуурхайудирдахерөнхийлөгчийн штаб болдог юм. Одоогийн Цагаан ордон бас музей бөгөөд өргөн олонд нээлттэй байдаг юм. Ерөнхийлөгчийн гэр бүл бүр энд ямар нэг эд өлгийн зүйл үлдээдэг байжээ. Энд Марта Вашинтоны сахарын сав, Абигайль Адамсын кофений мөнгөн аяга, Элеонора Рузвельтийн нойлын өрөөний ширээ хадгадагдаж байдаг байна. Ерөнхийлөгчийн ажлын өрөөнүүд, түүний дотор Америкийн хувь заяа нэг бус удаа шийдэгдэж байсан зууван танхим ордны баруун жигүүрт байдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ