Япон хүн бүрийг тагнадаг тухай Сноуден ярьжээ

АНУ-ын засгийн газрын эхлүүлсэн "нийтээр нь тагнах ажлын" объект нь бүх япон хүн болж байдаг гэж Үндэсний аюулгүй байдлын агентлагтай хамтран ажилладаг гүйцэтгэгч компанийн ажилтан асан Эдвард Сноуден мэдэгджээ. Токиод болсон Аюулгүй байдлын асуудлаарх симпозиумд оролцогчидтой тэрээр оросоос дүрс бичлэгээр холбогдоншууд ярилцлага хийхдээ энэ талаар хэлсэн юм хэмээн “The Japan Times“ сонинд бичсэн байна.
“Таны ямар шашин шүтдэгийг тэд мэддэг. Таны хэнд сайныг тэд мэддэг. Та юунд санаа тавьдагийг тэд мэддэг. Хүн бүрийн амьдралын хэв маяг ямар байгааг үзүүлэхэд бидний ажлын зорилго оршиж байсан юм” гэж тэр мэдэгджээ.
Түүний хэлсэнчлэн америкийн тагнуулын алба дүн шинжилгээ хийх зорилгоор гар утас юмуу компьютераар хүмүүсийн дамжуулдаг бүх мэдээллийг хууль ёсны үндэслэлийн дагуу цуглуулдаг байна.
Тэрээр "нууцыг хамгаалах системийг хянахад иргэд оролцдоггүй, түүнчлэн засгийн газарт тавьдаг иргэний хяналт сул байдаг нь Японы хувьд ноцтой асуудал юм" хэмээн үзэж байга юм.
Хэд хэдэн салбарын мэдээллийг дураараа нууцлах боломжийг эрх баригчдад олгож, харин мэдээлэл олж авах гэсэн сэтгүүлчдийг хорьж шийтгэхээр сүрдүүлдэг "улсын нууцыг хамгаалах тухай хуулийг" Сноуден ардчилалд учирч буй аюул гэж хэлжээ.
"Японы маргаантай хуулийг боловсруулж, батлах ажлын цаана АНУ-ын засгийн газар байсан бөгөөд уг хуулийн зорилго нь Японд Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тагнуулын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх явдал байсан юм" хэмээн Сноуден мэдэгдсэн байна.
Тиймээс Засгийн газрын зүгээс учирч буй ийм аюулыг эсэргүүцэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүрээнд эв санаа нэгтэй байхыг тэрээр уриалжээ.
Хэрвээ боломж олдвол, түүнчлэн өөрийнх нь илчилсэн үйл ажиллагаанд АНУ-д шударга шүүхээр үнэлэлт өгөх нөхцөлд л эх орондоо буцаж очихыг хүсч байгаагаа Сноуден бас хэлсэн аж.
“Бүхнийг тагнаж, хянаж байдаг дэлхийд аж төрөхийг би хүсэхгүй” гэж тэр хэлээд, “одоо аж төрж байгаа хүмүүс хойч үеийнхнийхээ тусын тулд тагнаж чагнахаас ангид нийгэм байгуулахаар ажиллах хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Сноуден 2009-2011 онд Японд ажиллаж байжээ. Тухайн үед тэрээр америкийн нисэхийн Йокота баазыг ажиглах программын дагуу Үндэсний аюулгүй байдлын агентлагтай байгуулсан гэрээний хүрээнд компьютерын “Dell Inc.,”компанийн ажилтан байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ