Герман улс Оросыг түнш гэж үзэхээ албан ёсоор болив

Орос улс Германы хувьд үүнээс хойш түнш биш, харин өрсөлдөгч орон болж байна. Дээд удирдлагад зориулсан аюулгүй байдлын бодлого, улс оронд учирч буй аюулын тухай баримт бичиг болох “Цагаан номын”шинэчилсэн найруулгад зохих өөрчлөлт оруулжээ. “Die Welt” сонинд ингэж бичсэн байна.

Крым болон Украины зүүн нутагт “өөрийн ашиг сонирхолыг хүчээр хангаж”, “олон улсын эрх зүйг зөрчиж, “хил хязгаарыг дангаар өөрчлөхөд” чиглэсэн Оросын талын үйлдлийг ХБНГУ-ын засгийн газар ингэх үндэслэл болгон дурджээ.

“Чиг бодлогоо үндсээр нь өөрчлөхгүй бол Орос улс ойрын ирээдүйд манай тивийн аюулгүй байдалд сорилт болно” гэж баримт бичигт онцлон тэмдэглэжээ.

Террористууд, тоон холбооны системийн эсрэг вирусийн халдлага, Африк, Ази дахь “зарим улсын байдал”, цагаачлал хяналтаас гарч байгаа асуудал, радикал үндсэрхэх үзэл, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал, түүхий эд нийлүүлдэг чиглэлийн эмзэг байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлтийг Германы аюулгүй байдалд учирч буй заналхийлэл гэж бас дурдсан байна.

Украины хямралаас үүдэн Орос, Өрнөдийн харилцаа эрс муудсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ