Лалын толгойлогчдын толгойд олон сая ам доллар амлав

Лалын толгойлогчдыг баривчлахад туславал олон сая доллар өгөхөөр амлаж байна АНУ-ын эрх баригчид Африкийн баруун болон умард нутагт ажиллаж буй лалын цэргийн бүлэглэлүүдийн таван толгойлогчийг барихад туславал 22 сая доллар хүртэл өгөхөөр амлажээ.
Лалын радикал үзэлт “Боко Харам” бүлэглэлийн толгойлогч Абдул рашид Абубакарыг барихад дэмжлэг үзүүлвэл хамгийн их буюу долоон сая долларын шагнал өгөхөөр амласан байна.
Умард Африкийн лалынхны толгойлогч Мухтар Бельмухтар, лалын Магрибын орнууд дахь “Аль-Каида" бүлэглэлийн гол толгойлогчийн нэг Абдельхамид Абу Зейднарын толгойг АНУ-ын эрх баригчид тус бүр таван сая доллараар үнэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ