Казахстаны Актобе хотод террорын ажиллагаа үйлджээ

Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын сенатын дарга Касым-Жомарт Токаев Актобе хотод үйлдсэн хэд хэдэн халдлагыг террорын ажиллагаа гэж тодорхойлж, энэ тухай Twitter-тээ бичсэн байна.
Гэгээн Оразын өмнөхөн Актобе хотод террорын ажиллагаа үйлдсэн ньзандалчдын харгис хэрцгий, туйлын эрээгүй явдлын илрэл мөн. Тэднийг цээрлүүлэх хамгийн хатуу арга хэмжээ авч байна гэж Токаев бичжээ.
Зургаадугаар сарын 5-нд хотын гурван дүүрэгт цагдаагийн ажилтнууд болон зэвсэглэсэн хэт даврагсдын хооронд буудалцаан болсон байна. Хууль зөрчигч үл таних этгээдүүд зэвсгийн хоёр ч дэлгүүрийг дээрэмдэж, чиглэлийн автобус булааж, цэргийн ангид халдсан аж. Буудалцах үеэр 10 хүн амь үрэгдэж, урьдчилсан мэдээгээр, 40 орчим хүн шархаджээ. Дөрвөн гэмт этгээд газар дээрээ алагдаж, бас долоон хүнийг саатуулсан байна. Хэд хэдэн хүн хэргийн газраас зугадсан тул хууль сахиулах байгууллагынхан тэднийг эрэн сурвалжилж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ