НҮБ-ын гишүүн 60 гаруй улс зэвсэг худалдаалах гэрээнд нэгдлээ

Нэгдсэн Үндэсний байгууллагын гишүүн 60 гаруй орон өчигдөр зэвсэг худалдаалах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд ОХУ хараахан нэгдээгүй байгаа гэж мэдээллээ. ОХУ-ын нөлөө бүхий улс төрч хэлэхдээ "Манай улс үүнд яарахгүй байгаа"хэмээн “REUTERS” агентлагт ярьжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар дөрөвдүгээр сарын хоёронд тогтоолыг хэлэлцэх үеэр 154 улс дэмжиж, ОХУ, Беларусь, Боливи, Хятад зэрэг 23 орон түдгэлзэж, БНАСАУ, Иран, Сири зэрэг орон татгалзсан байна.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал болон зэвсэг хураах асуудал эрхэлсэн албаны захирал Михаил Ульянов “Бид энэ гэрээнд нэгдэх талаар шийдвэр гаргаагүй байгаа тул энэ удаа гарын үсэг зурахгүй” гэж ярьсан байна.

Гэрээнд танк, артиллерийн хэрэгсэл, цэргийн онгоц, хөлөг онгоц, пуужин зэргийг наймаалах талаар тусгасан аж.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ