Хар арьстан цэргийн албан хаагч анх удаа “АНУ-ын мисс” болов

Африк гаралтай цэргийн албан хаагч бүсгүй“АНУ-ын мисс” цол хүртэв. 26 настай Дешона Барбер америкийн худалдааны яамны IT-шинжээч бөгөөд бэлтгэл хүчний офицер юм. Үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Колумбийн тойргийн төлөөлөгч тэр “Жоржи муж улсын мисс” Эмани Дэвис, “Гавайн мисс” Челси Хардин нартай өрсөлджээ. Телевизийн “Fox Yews” сувгийн мэдээлснээр, Барбер гоо үзэсгэлэнгээрээ төдийгүй, асуултад өгсөн хариултаараа тэмцээний шүүгчдийн гайхашралыг төрүүлж байсан байна. Цэргийн алба хааж байгаа эмэгтэйчүүдийн тухай асуултад тэр хариулахдаа: “АНУ-ын армийн эмэгтэйчүүдийн тухайд гэвэл, бид эрчүүд шиг ляг тийм хатуужилтай хэмээн би боддог. Ангийн захирагч хүний хувиар би өөрийгөө нөлөөтэй, эрч хүчтэй, ажилдаа үнэнч хүн гэж үздэг. Америкийн армид хэнийг ч хүйсээр нь ялгаварладаггүй” гэжээ.
“АНУ-ын мисс”-ийг зургаадугаар сарын 05-ны орой Лос-Анжелес хотод шалгаруулсан байна. Тийнхүү Дешона Барбер тэмцээний түүхэнд мисс болсон анхны цэргийн албан хаагч юм.
Барбер 17 настайдаа цэргийн албанд оржээ. Цэргийн алба бол манай гэр бүлийн өвөрмөц уламжлал юм гэж бүсгүй хэлсэн байна. “Эх оронч үзэл, төрд хүчин зүтгэх явдал нь бидний мах цусанд шингэсэн юм” гэж тэр мэдэгджээ. ”АНУ-ын мисс” хүн буяны үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Тэр ахмад дайчид болон бэртэж шархадсаны дараа стресст орсон цэргийнхэнд туслахад анхаарлаа төвлөрүүлэхээр шийджээ.
11 дүгээр сард Дешона Барбер“Дэлхийн мисс”-ийн төлөө өрсөлдөнө.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ