Манай нартай адилхан од нээжээ

Үзүүлэлтээрээ Нартай төстэй одыг манай галактикийн зах хавиас нээснийг Бразил улсын хэсэг эрдэмтэн зарлав.

Төслийн нэг, Сан-Паула хотын их сургуулийн одон орон, геофизик, агаар мандлын судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Жоржи Мелендисийн хэлснээр, илрүүлсэн однь Нарнаас хоёр сая жилээр ах бөгөөд манай нарны хувьслыг судлахад туслах ньуг нээлтийн гол онцлог ажээ.

Судалгааны ажилд Сан-Паула, Риу-Гранди-ду-Норти муж улс ,түүнчилэн Японы үндэсний одон орныг судлах оргилын эрдэмтэд оролцсон байна.

Нартай төстэй тэнхлэгээ тойрдог эргэлтийн хугацаатай одыг хиймэл дагуулын тусламжтайгаар олж чадсаныг Ж.Мелендис тэмдэглэжээ. Энэ од биднээс хоёр мянган гэрлийн жилийн алсад оршдог байна. Нэг гэрлийн жил нь ойролцоогоор 9,46 их наяд километртэй тэнцүү юм.

Манай нарны хувьслын прогноз нь шинжлэх ухааны их ач холбогдолтой юм. Нар 4,59 тэрбум жилийн өмнө бий болсон бөгөөд одоо оршин тогтнох хугацааныхаа барагцаалвал тэг дундад байгаа гэж үздэг юм. Нийтээр хүлээн зөвшөөрсөн төсөөллөөр бол, 1,1 тэрбум жилийн дараа Нар одоогийнхноос 11 хувиар их хурц гэрэлтэх бөгөөд энэ нь одоогийн ойлголтоор Дэлхийд амьдрал байх боломжгүй болох ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ