Facebook-ыг үндэслэгчдийн нэг хуримаасаа болж 2.5 сая ам. доллараар торгуулна

“Facebook”-ийг үндэслэгчдийн нэг Шон Паркерыг АНУ-ын Калифорния мужийн захиргаанаас 2.5 сая ам.доллараар торгожээ. Учир нь тэрбээр зөвшөөрөл авалгүйгээр Үндэсний дархан цаазат газар “Big Sur” -т хуримаа хийсэн байна. Шон Паркер Үндэсний дархан цаазат газрын эзэмшигчийн хувийн зөвшөөрлийг авсан боловч тухайн нутаг дэвсгэрт хууль журам сахиулдаг мужийн комиссоос албан бичиг аваагүй байсан нь хуримын дараа мэдэгджээ. Мужийн захиргаанаас энэхүү арга хэмжээ нь ховордсон шувуу, амьтдын эко орчинд шууд сөрөг нөлөө үзүүлсэн гэж буруутгаж байгаа аж.
Хосууд энэ сарын нэгэнд болсон хуримын ёслолдоо 10 сая орчим ам.доллар зарцуулсан аж.“Big Sur” дархан цаазат газрыг орчин үеийн цацар болгон чимэглэж, хиймэл хүрхрээ хийсэн байна. Мөн энд сийлбэрлэсэн шатнууд, бүжгийн талбай байгуулжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ