Америкийн эрдэмтэн: Оростой цөмийн дайн хийж тун магадгүй

Брюс Гагноны хэлснээр, НАТО-гийн шинэ үеийн бүх зэвсэг Оросын зүг онилжээ.

Америкийн эрдэмтэн Брюс Гагнон “Baltkom” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа, Оростой цөмийн дайн хийх магадлал тун их байгаа тухай мэдэгджээ. Барак Обама АНУ-ын цөмийн зэвсгийг шинэчлэхэд нэг их наяд доллар гаргуулж чадсан бөгөөд харин пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь дэлхийд хамгийн их аюулын нэг болж байгаа юм гэж тэр хэлсэн байна.

“Одоо АНУ дайралт хийхэд ашиглаж болох пуужингийн довтолгооноос хамгаалах системээр Орос, Хятад хоёрыг бүслээд байна. Саяхан АНУ Румынд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах баазаа нээж, Польшид цөмийн зэвсэг байрлуулах ажлаа эхлүүлсэн, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн нэг радар Туркт бас бий. АНУ амдан сөнөөх пуужингаар өвч зэвсэглэсэн бөгөөд одоо үүнийгээ Газрын дундад болон Хар тэнгист ашиглаж байгаа. Цаашид Балтийн тэнгист байрлуулж, сүүлдээ Баранцевын тэнгист хүрнэ. Ингэсэн нөхцөлд Орос улс пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд бүрэн бүслэгдэнэ” гэж эрдэмтэн мэдэгджээ.

Тэр саяхан Украинд очоод ирсэн тухайгаа бас яриад, америкийн цэргийнхэн “Украины үндэсний гвардийг” хэдийнэ сургаж байгаа тухай дурдсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ