Савченкотой хэлэлцээ хийхийг зөвшөөрөв

Денис Пушилин
Тусгаар тогтнолоо бие даан зарласан БН Донецк Ард Улсын (БНДАУ) эрх баригчид Орос улсад өршөөгдсөн украины цэргийн албан хаагч Надежда Савченкотай Украины төлөөлөгчийн хувиар яриа хэлцээ хийхэд бэлэн байна. “Интерфакс” агентлаг БНДАУ-ын ардын зөвлөлийн дарга Денис Пушилиний хэлснийг иш татан мягмар гарагт ингэж мэдээлжээ.
“Донбассын төлөөлөгчидтэй шууд яриа хэлцээ хийх шаардлагатай тухай санаа бодол одоогоор хатагтай Савченкод л төрөөд байна, Минскийн хэлэлцээрт чухамхүү ийм яриа хэлцээ хийх заалт орсон юм. Тиймээс хэрвээ Надежда Савченкобүхий л шаардлагатай бүрэн эрхтэй байх аваас,бид түүнтэй яриа хэлцээ хийхэд бэлэн байна” гэж Минскийн холбоо барих бүлэг дэх БНДАУ-ын бие төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг Пушилиний хэлснийг агентлаг иш татан дурдсан байна.
Украины эрх баригчид Минскийн хэлэлцээрийн хүрээнд “хүлээсэн үүргээ биелүүлэхээс бултахын тулд элдэвийг” хийж байгаа юм гэж тэр мэдэгджээ.
Түүнчилэн Украины Дээд радын депутат болох Савченко БН Донецк болон Луганск Ард Улсын удирдлагатай шууд яриа хэлцээ хийхийг мягмар гарагт санал болгосон юм.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Украин, Орос болон тусгаар тогтнолоо бие даан зарласан дээрх хоёр бүгд найрамдах улсын төлөөлөгчдөөс бүрддэг холбоо барих бүлэг Украины зүүн нутагт гал зогсоохоор заасан баримт бичигт 2015 оны хоёрдугаар сард Минскт гарын үсэг зурсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ