Сайд Лавров гэмтжээ

Спортоор хичээллэж байхдаа гэмтсэн Сергей Лавровын гар эдгэж байгаа ажээ.
Сергей Лавров тэмцээний үеэр гараа гэмтээсэн тухайгаа ярьж "гэмтэл зүгээр болж байгаа" гэж тэр хэлсэн байна. Дипломатч сэтгүүлчидтэй ярилцахдаа, хөлбөмбөг тоглож байгаад эвгүй унаснаа нотолжээ.
Түүний гараа гэмтээсэн мэдээллийг зургаадугаар сарын 6-нд олон нийтэд ил болгосон байна.Лавровын өрөөсөн гар нь боолттой байгаа гэрэл зураг Оросын ГХЯ-ны аккаунтад гарчээ.
“Хөлбөмбөг тоглож байгаад хөнгөн гэмтэл авчээ” гэж мэдээнд дурдсан байна.Сергей Лавров улстөрчид болон жүжигчидтэй буяны хөлбөмбөгийн тэмцээнд оролцож байсан бөгөөд энэхүү тэмцээнээр олсон мөнгийг өнчин хүүхдүүдийг дэмжих санд шилжүүлэх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ