НҮБ “барууны сектор”-ын зэвсгийг хураахыг Укрианд уриалав

НҮБ-ын хүний эрхийн зөвлөл Украинд эрүү шүүлт тулгадаг тухай илтгэл нийтлүүлж,үндсэрхэх үзэлтнүүдийн хууль бус отрядуудын зэвсгийг хураахыг Киевийн эрх баригчдад уриалжээ. Лхагва гарагт хэвлэлд ингэж мэдээлсэн байна.
Олонхи “сайн дурын батальон” одоо Украины зэвсэгт хүчин, ДХЯ юмуу Үндэсний гвардийн албан ёсны бүтэцэд багтаж байгаа ч, албан ёсны дээд түвшинд эрх баригчдын өөгшүүлэлттэйгээр, Донбасс болон Украины илүү өргөн уудам нутагт өөрийн үзэмжээр авирлажбайгаа “Барууны сектор” зэрэг хүчирхийлэл үйлдэх магадлалтай бас хэд хэдэн отряд хэвээр байна” гэж илтгэлд дурджээ.
Өөр санаа бодолтой хүмүүст дарамт шахалт үзүүлэхийн тулд тэд эдгээр отрядын мэдээллийг ашиглан, хүчирхийлэл үйлдэж буйд сэтгэл ноцтой зовинож байгаагаа илтгэл зохиогчид илэрхийлсэн байна. Сэтгүүлч Олесь Бузинагийн амь насыг бүрэлгэж, түүний мэргэжил нэгт Сергей Долговыг баривчилж, түүнчилэн 2014 оны тавдугаар сард Одесс хотод болсон эмгэнэлт явдлын тухай хэргийг шалгаж байсан шүүгч, өмгөөлөгч нарыг айлгансүрдүүлж байгааг НҮБ жишээ болгон дурджээ.
“Барууны сектор”, “Свобода”, “Самооборона” болон бусад хэт үндсэрхэх үзэлт бүлгийг хууль бус хэмээн зарлаж, эдгээрийн зэвсгийг хураан, хариуцлагад татахыг Украины эрх баригчдад НҮБ уриалсан байна.Ингэхдээ Киевийн эрх баригчдын зүгээс эдгээр бүлэглэлийг өөгшүүлж байж таарахгүй гэдгийг илтгэлд тэмдэглэжээ.
Журамт цэргийн талынхныг олноор нь саатуулж, эрүүдэн шүүж байна гэж Украины аюулаас хамгаалах албыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүний эрхийн зөвлөх Иван Шимонович энэ зургаадугаар сарын 3-нд буруушаасан юм.
Хүний эрх зөрчиж, НҮБ-ын илтгэлд дурдагдсан гэм буруутнуудыг цээрлүүлэхийг АНУ-ын эрх баригчид бас уриалжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ