Б.Гантогоо: Надад нэг хувь ч байдаггүй зураг интернэтээр тарсан байна лээ

2005 онд Танзанид болсон Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцож Монгол Улсынхаа нэрийг сайнаар гаргаж явсан мисс Гантогоо сүүлийн үед нам гүмхэн амьдрах болсон. Энэ нь түүний фенүүдэд олон таамаг төрүүлээд байгаа гэдэг.

“Ааштай” Соёлмаа үнэлж, “Гантогоод монгол хувцас маш гоё зохидог юм. Өөрөө их зөөлхөн, талбиун, монгол эмэгтэйн төрхтэй” хэмээн хэлсэн нь бий.

Мисс Б.Гантогоо эдүгээ Монголдоо амьдарч байгаа юм. Түүнийг хүүхэдтэй болсон тухай зураг бүхий мэдээлэл цахим хуудсаар нэг тархав. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Таны нөхөр, хүүхэдтэйгээ авахуулсан зургийг интернэтээс олж харлаа. Баяр хүргэе!

-Манай найзын хүүхэд байгаа юм аа. Охин биш хүү. Олон жилийн өмнө хамт авахуулсан зураг. Надад нэг ч хувь байдаггүй зураг интернэтээр тарсан байна лээ.

-Сүүлийн хэдэн жил Солонгост амьдарч байна гэсэн мэдээлэл бий?

-Бүр найм, есөн жилийн өмнө л Солонгост байсан. Энэтхэгт амьдарч байсантай минь андуурсан юм болов уу.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ