Байраа зээлээр авах уу?

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч даваа гаригт нэгэн цочир мэдэгдэл хийлээ. Орон сууц худалдан авахад зориулсан найман хувийн хөнгөлөлттэй зээлийг банкууд энэ долоо хоногоос иргэдэд олгож эхэлнэ гэнэ. Нийтдээ 800 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгох юм. Зээлийн эх үүсвэрийг олон улсын зах зээл дээрээс босгосон Чингис бондын 1,5 тэрбум ам.доллараас гаргахаар болсон.
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хувьд манайд хэрэгжүүлж байгаа анхны жишээ энэ биш. Өмнө нь 2008 оны сонгуулийн дараа төрийн албан хаагчид болон бага орлоготой иргэдийг хөнгөлөлттэй зээлээр орон сууцаар хангах зорилгоор “4000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж, ОССК-иар дамжуулан найман хувийн хүүтэй зээл олгож байсан. Гэсэн хэдий ч орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүйгээс үнэ өсч, анх ам.метрийг нь 650 мянгаар төсөөлж байсан орон сууцны үнэ жилийн дотор 1.5 саяд хүрсэн билээ. Үүнээс болоод хоёр айл орон сууцтай болох мөнгөөр нэг айл орон сууцтай болж, Засгийн газрын үүрэх ачаа ч улам нэмэгдсэн гэсэн үг. Одоо барилгын компаниудын орон сууц нийлүүлж байгаа дундаж үнэ ам.мерт нь хоёр сая төгрөгөөс хол даваад байгаа.
Дээр нь өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнө С.Батболдын Засгийн газар “Найман хувийн зээлийн хүүг бууруулж зургаан хувийн хүүтэй болгоно, барилгын 50 хувийн гүйцэтгэл хийгдсэн бүх орон сууцыг зээлд хамруулна” хэмээн журамдаа өөрчлөлт оруулснаас болж өнгөрөгч хавар баахан амьтан гудамжинд гарч өлсөхдөө тулсан билээ. Дутуу баригдсан барилгад урьдчилгаа өгсөн иргэд зээл нь гарахгүйгээс болж /тухайн үеийн Засгийн газарт энэ хэмжээний санхүүжилт хийх хөрөнгийн эх үүсвэр ч байхгүй, зургаан хувийн хүүтэй зээл банкуудад ч алдагдалтай байсан үе/ орон гэрээ алдахад хүрч, гудамжинд гарахдаа тулаад байсан билээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ