Н.Савченко: Орос, Украины хувьд “сайн хөршүүд” байх нь дээр

Ирээдүйд Украин, Орос хоёр “сайн хөршүүд” байж болох юм гэж Донбасст оросын сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэсэн хэргээр Орост шийтгүүлж,ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн украины цэргийн албан хаагч, “Батькивщина” бүлгээс сонгогдсон Дээд радын депутатНадежда Савченкомэдэгджээ.

“Орост тавих асуудал бидний хүн бүрийн сэтгэлд бий. Оросуудад бидэнд тавих нэхэл гомдол бий гэж тэд ч ярьдаг.Бид урьдынх шигээ тийм ах дүү ард түмэн хэзээ ч болохгүй. Олон төрөл төрөгсөд, их холилдсон цус гээд олон зүйл бий. Гэхдээ мууах дүү байснаас сайн хөршүүд байцгаах нь дээр...Ирээдүйд яалт ч үгүй ингэх боломжтой хэмээн би бодож байна” гэж Савченко “Эрх чөлөө радио”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Украины дотоод хэрэгт оролцож байна гэж Киевийн эрх баригчид Оросын талыг удаа дараа зэмэлж байсан билээ. Орос улс үүнийг няцааж, иймэрхүү зэмлэлийг хүлээн авах боломжгүй гэж үздэг юм. Манайх Украины дотоодын мөргөлдөөнд оролцогч тал биш, зүүн өмнөд нутгийн хэрэг явдалд холбогдолгүй. Харин Украиныгулс төр, эдийн засгийн хямралаа гэтлэн давахыг хүсч байдаг гэж Оросын тал удаа дараа мэдэгдэж байсан билээ.

Донбасст Оросын телевиз-радиогийн улсын хорооны сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэсэн хэргээр 22 жил хоригдох ял сонссон Савченкод өршөөл үзүүлэх тухай зарлигтОросын ерөнхийлөгч Владимир Путинтавдугаар сарын сүүлчээр гарын үсэг зурж,үүний дараа Савченко Украинд буцаж очсон юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ