Өнөөдөр – Дэлхийн цусны донорын өдөр

2005 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн үеэр янз бүрийн орны Эрүүл мэндийн сайд нарцусны сайн дурын донорыг дэмжих тухай мэдэгдэл санал нэгтэй гаргажээ. Тэд WHA58.13 тоот тогтоолдоо Дэлхийн донорын өдрийг (World Blood Donor Day) жил бүрийн зургаадугаар сарын 14-нд тэмдэглэж байхаар тогтоосон бөгөөд ингэхдээ хүний цусны бүлгийг нээсэн Австрийн эмч, иммунологч, Нобелийн шагналт Карл Ландштейнерын (1868-1943) төрсөн өдрийг сонгож авсан байна. Дэлхийн цусны донорын өдөр бол цусаа үнэ өртөггүй өгдөг доноруудыг хүндэтгэн тэмдэглэдэг онцгой өдөр юм.Аюулгүй цус болон түүгээр бэлтгэсэн бүтээгдэхүүн шаардлагатай байдаг тухай мэдээллийг сайжируулж, мэдээжээр хүний амь насыг аврахын тулд цусаа сайн дураараараа, үнэ өртөггүй өгдөг доноруудад талархал илэрхийлэх нь энэ өдрийнзорилго юм.
Уг өдрийн арга хэмжээнд НҮБ-ын гишүүн 193 улс,үндэсний 181 Улаан загалмай, Улаан хавирган сарнийгэмлэг, донорын сайн дурын 50 байгууллага болон дэлхийн орон бүрийн цус сэлбэх албаны олон мэргэжилтэн оролцдог юм. Цус, цусны бүтээгдэхүүн нь жил бүр олон сая хүний амь насыг аврах боломж олгодог байна. Цусны шаардлага нь бүх нийтийн шинжтэй хэдий ч,шаардлагатай хүмүүст хүртээмжтэй байдал нь бүх нийтийн байж чадахгүй байгаа юм. Дэлхийд жил бүр цусаа өгдөг 100 сая орчимтохиолдол бүртгэгддэг бөгөөд үүнээс барагцаалбал тал нь дэлхийн хүн амын 15 хувь нь аж төрдөг орлого ихтэй орнуудад ногддог байна.Өөрөөр хэлбэл, 62 оронүнэ өртөг авалгүйгээр сайн дураараа цусаа өгдөг хүмүүсийн ачаар цусны нөөцийг 100 хувь хангаж байна. Тиймээс цусаа сайн дураар, тогтмол, үнэ өртөггүйгээр өгөх үндсэн дээр л өнөөдөр цусны зохих, найдвартай нөөцийгхангаж болно.Үүний дээр, ийм донгорууд ньхамгийн аюулгүй бүлэг байдаг бөгөөд учир ньцусаар дамждаг халдварын тархалт тэдний дунд хамгийн бага байдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ