Хамгийн тааруухан аавууд хаана байдгийг тодруулжээ

Их Британид эрчүүд хүүхдүүдтэйгээ хамгийн бага цагийг өнгөрүүлдэг байна
Хаана тааруухан аавууд аж төрдөгийг Их Британийн эрдэмтэд тодруулсныг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Хүүхдээ харах, гэр орноо цэвэрлэх, хоол унд хийх гэр бүлийн үүрэг хэрхэн хуваарилагддагийг судласан байна. Нийтдээ 15 хөгжингүй орны айл өрх хамрагджээ.
Британийн эрчүүд хүүхдүүдтэйгээ хамгийн бага цагийг өнгөрүүлдэг бөгөөд тодруулвал энэ нь хүүхдүүдтэйгээ эхчүүдийн өнгөрүүлдэг цаг тутмаас24 минут байна гэсэн үг юм. Португалын аавууд хамгийн сайн үзүүлэлттэй гарчээ. Хүүхдүүдтэйгээ эхчүүдийн өнгөрүүлдэг цаг тутмаас наад зах нь 39 минутыг тэд хүүхдүүддээ зориулдаг байна. Франц, Итали, Швед, Шинэ Зеландад эцэг, эхчүүд хүүхдүүддээ тэнцүүхэнанхаарал тавьдаг байна.
Үүний зэрэгцээ британийн аавууд гэр орны ажилдаа ахиу туслаж, гэр орноо цэвэрлэх, хоол хийхэд эмэгтэйчүүдийн гаргадаг нэг цагийн 34 минут нь тэдэнд ногдож байна.Гэсэн ч,энэ талаар Данийн аавууд хамгийн сайн үзүүлэлттэй гарчээ. Тэд 44 минут зарцуулдаг байна.
Их Британи эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлсний ялгаагаар сүүлчийн байрнуудын нэгэнд ордогийг эрдэмтэд бас тогтоожээ.Тухайлбал, эмэгтэй хүний хөдөлмөрийн хөлс эрчүүдийнхээс дунджаар 17,4%-иар бага байдаг байна.Харин Шинэ Зеландад энэ ялгаа хамгийн бага буюу 5,5% байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ