Гурван доллароор авсан таваг 2 сая 225 мянган доллар хүрчээ

Эхнэр, нөхөр хоёр 3 доллараар хуучны шаазан таваг худалдан авчээ. Сүүлд нь түүнийг эргүүлж тойруулж үзтэл...

Илүү анзааргатай бай!

Нью-Йорк хотын эхнэр, нөхөр хоёр огт санаандгүйгээр жинхэнээрдэнэсийн эзэд болцгоожээ. Нэлээд хэдэн жилийн өмнө тэд өөрийн дүүргээр зугаалж явахдаа, гадаа хуучин эд зүйлс зарж байгаатай тааралдсан байна. Байшингийн эзэд өөр хот руу нүүх болж, зарим эд зүйлээ худалдахаар шийдсэн нь тэр байж л дээ.

Тэр дотроос сонин хээбүхий нэг тавагийг сонирхожээ. Ингээд тэр жижигхэн шаазан тавгийг ердөө гуравхан доллараар авсан байна.

Эхнэр, нөхөр хоёр худалдаж авсан зүйлээ нэг их тоогоогүй учир, таваг нэлээд хэдэн жил камин зуухны тавиур дээр л байдаг байж. Гэтэл хэрвээ эхнэр, нөхөр хоёр цуглуулгын эд зүйлсийн тухай, түүний дотор шаазан ваар, аяга, тавагны тухай ярьсан нэг нэвтрүүлэг үзээгүй бол, тэр таваг тавиур дээр хичнээн хугацаагаар байх байсныг хэн ч мэдэхгүй. Тэгээд тэд таваг худалдаж авч байснаа гэнэт санажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ