Г.Дэнзэн: Би ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болно гэж хэлээгүй

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тэрээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэл Г.Дэнзэн гэж хэн бэ гэдгээс эхэлсэн юм. Г.Дэнзэн хэлэхдээ “Би МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр төгссөн. Тооцон бодох математик, тоглоомын онолын чиглэлээр мэргэшсэн. Их сургуульдаа эрдэм шинжилгээний ажилтан болон багшаар ажиллаж байсан. Тухайн үед одоогийн Ерөнхий сайд хамтарч ажиллах санал тавьсны дагуу УИХ дахь АН-ын зөвлөлд ирж уул уурхай тухайлбал, Оюутолгойн төсөл, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийх, тооцоолон бодох чиглэлээр ажиллаж эхэлсэн. Түүнийхээ дараа Тэргүүн шадар сайдын ажлын албанд ажилласан. 2012 оны нэгдүгээр сараас эхлээд АН-ын “Монгол хүн-2020” хөтөлбөрт ажилласан. УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын шуурхай албаны дарга болон хяналт шалтгалт судалгааны чиглэлээр ажилласан. АН сонгуульд ялсны дараа удирдлагууд нь надад Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллах санал тавьсан юм. Санал тавихдаа “Өмнө нь Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан туршлагатай учраас дэд даргаар ажиллаач. Ингэхдээ хяналт шалгалт, дотоод аудит, орон нутгийг хариуцан ажиллаач” гэсэн юм.
Тэр үед надад хандаад “Хяналт шалгалтын чиглэлээр ажиллах хэцүү шүү. Чи үүнийг давж ажиллаж чадна биз” гэсэн. Би чадна. Үүнийг хийе гэсэн. Ажлаа авснаас хойш нэлээд шинэлэг ажлуудыг хийсэн. Тухайлбал, 21 аймгийнхаа удирдлагатай холбогддог цахим хурлыг хийдэг болсон. Яамдтайгаа холбогддог “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” гэсэн цахим хурлыг хийж байна. Хамгийн гол нь төрийнбайгууллагуудад хяналт шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааг явуулж байхад зарим дарга нартай холбоотой маш олон зөрчил илэрсэн. Тухайлбал, ажилчдаа олноор нь гадаад руу явуулсан, ойр дотнынхоо хүмүүст орон сууцны дэмжлэг үзүүлсэн, Төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн гишүүд хувьдаа их хэмжээний мөнгө авсан зэрэг зөрчлүүд гарсан. Энэ асуудлыг илрүүлсэн гэдгээр зарим хүн надад дургүй байдаг юм. Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах болсон. Тэндээсээ ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байна. Анх “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хүлээж авахад маш хүнд байдалтай байсан. Их хэмжээний өртэй, санхүүгийн алдагдалтай байсан. Дээр нь ашиггүй ажиллаж байсан. Би тооцоолон бодох математикаар мэргэшсэн хүний хувьд ашигтай ажиллуулах тал дээр нэлээд ажилласан. Эхний ээлжид санхүүгийнх нь байдлыг авч үзэхэд маш их зөрчил гарсан. “Эрдэнэс-Тавантолгой” компани дөрвөн дэд захиралтайгаас хоёр нь Грем Хэнкок, Ангус Кайтнесс гэсэн гадаад хүн. Энэ хүмүүстэй хийсэн гэрээг нь судалж үзэхэд Ангус Кайтнесс жилдээ 500 сая төгрөгийн цалин авдаг байсан. Мөн 4000 ам.долларын түрээсийн байранд амьдардаг, “Эрдэнэс-Тавантолгой”-н мөнгөөр Харвардын магистерт сурдаг хүн байсан. Ингээд зогсохгүй ашиг сонирхлын зөрчилтэй. “Эрнэст энд Янг” гэдэг хувийн компанид давхар ажилладаг хэрнээ энэ компаниа “Эрдэнэс-Тавантолгой”-той 350 мянган ам.долларын гэрээ хийлгэсэн байсан. Тиймээс энэ хүнийг ажлаас халсан. Мөн Грем Хэнкок гэдэг хүнийг халсан. Энэ хүмүүст “Эрдэнэс-Тавантолгой”-г бэхжүүлэхийн төлөө хийж бүтээсэн зүйл байгаагүй. Хийсэн зүйлээ аваад ир гэхэд ердөө гуравхан хуудас цаас авчирч өгсөн. Энэ хоёр хүнийг ажлаас нь чөлөөлснөөр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зардал буурсан. Ер нь энэ компанид маш олон ашиг сонирхлын зөрчил байдаг юм билээ. Тиймээс ТУЗ-ийн тогтоол гаргаад “Эрдэнэс-Тавантолгой”-д санхүүгийн болон аудитын шалгалт хийсэн. Ингээд л шалгаад эхлэхээр зарим нь надад дургүйцээд эхэлж байгаа юм. Улмаар гэнэт 17 тэрбумын тендертэй холбоотой асуудлаар намайг гүтгэн доромжлох болсон. За яахав. Ажил хийж байхад ийм зүйл гарах л байх гээд тоохгүй байлаа. Гэтэл энэ гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрлээ. Энэ нь гэр бүл болоод хувь хүний сэтгэл санаад хүндээр тусдаг юм байна. Гэхдээ би даван туулаад л явж байна. Би төрийн компанийг ашигтай ажиллуулах, зөрчлийг нь арилгахын төлөө ажиллаж байгаа. Цаашдаа ч ингэж ажиллах болно. Тийм учраас би өөрийн хүсэлтээр шалгуулах өргөдлөө холбогдох газарт нь өгсөн. Надад зарим хүнтэй адилхан Монголыг бүрхсэн лиценз байхгүй. Эцэг, эхээс өвлүүлсэн хөрөнгө алга. Миний аав цөмийн физикч мэргэжилтэй энгийн хүн. Ээж маань насаараа эмч хийсэн хүн. Надад багш нараас өвлүүлсэн мэдлэг, хийчих юмсан гэсэн сэтгэл л байна. Үүнээс өөр зүйл байхгүй. Гэтэл мөнгөтэй айлын баян хүүхдүүд УИХ-ын гишүүн болчихоод халдашгүй дархан эрхээрээ түрэмгийлэн намайг доромжилж байна. Миний хэтэрхий шударга зан энэ байдлыг үүсгэж байх шиг байна. Хэтэрхий шударгаар асуудалд хандахаар зарим хүн уурлаад байх шиг байна” гэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.ДЭНЗЭН ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Та Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Ш.Солонгын ярилцлагыгуншсан уу. Тэрээр ярилцлагадаа “Г.Дэнзэн намайг ажлаас халж өөрөө тэргүүн дэд даргаболно гэдэг байсан” гэсэн байна лээ. Та үүний хариуд ямар тайлбар хэлэх вэ?
-Тэр ярилцлагыг нь уншсан. Би Ш.Солонго даргыг хүндэлдэг. Бид хоёр өмнө нь дөрвөн жил хамтарч ажилласан. Бүр гавьяат хуульчийнх нь найран дээр очиж үг хэлж байлаа. Надад тэр хүнээс сурсан зүйл их бий. Би тэргүүн дэд дарга болно гэж огт яриагүй. Ш.Солонго дарга бодлого зохицуулалт, хуулиа хариуцаж ажилладаг байсан. Би орон нутаг, хяналт шалгалтаа хариуцаж ажилладаг. Би Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Энэ банкинд хяналт шалгалт хийгээд үзэхэд өмнөх ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой зөрчлүүд гарсан. Ш.Солонго дарга Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан учраас “Тантай холбоотой ийм асуудал байна” гэжхэлсэн. Түүнээс хойш надад их дургүй болсон.
-Ш.Солонго даргыг ажлаас нь чөлөөлсний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынзарим ажилтан мэргэжлийн бус хүнтэй ажиллахгүй гэж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөөөглөө гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Намайг үндэслэлгүйгээр найман хүнийг ажлаас халчихлаа гээд байгаа юм. Яг үнэндээ би ажлаас халаагүй юм. Ш.Солонго дарга Засгийн газрын тавдугаар сарын 18-ны хуралдаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл тэр найман хүн нь 17-нд ажлаас чөлөөлөгдсөн. Ш.Солонго дарга тушаал гаргаж тэр хүмүүсийг ажлаас чөлөөлсөн юм. Хоёр хүн нь тэтгэвэртээ гарсан. Нэг хүнийг нь АТГ руу шилжүүлсэн. Харин бусдыг нь түр хугацаагаар чөлөөлсөн юм билээ. Ш.Солонго даргын гарын үсэгтэй тушаал нь миний гарт байна.
-Танай эхнэрийн “Говь повер” гэдэг компани 17 тэрбумын тендер авсан гэсэн мэдээлэлгараад байгаа. Гэтэл та үүнийг цэвэр гүтгэлэг гэлээ. Тэгэхээр танай гэр бүлд ийм компанибайхгүй гэсэн үг үү?
-Миний болон манай эхнэрийн нэр дээр ямар ч компани байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. Ийм ч учраас би холбогдох газарт нь шалгуулахаар өргөдөл гаргасан юм. Ний нуугүй хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр явж байгаа доромжлол, гүтгэлэг гэр бүлд муугаар нөлөөлж байгаа. Хувь хүний хувьд үнэхээр хэцүү байна. Би тэр хүмүүсийн гаргаж ирээд яриад байгаа баримтуудыг зохиомол гэж үзэж байгаа. Зохиомол баримт гаргаж ирээд л над руу дайрч байна.
-Та тэр гүтгэж байна гээд байгаа хүмүүстээ хариуцлага тооцуулах тухай асуудлыг хөндсөнүү?
-Би нэр төрөө сэргээлэхээр холбогдох газарт нь өгсөн боловч тэд УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээрээ хамгаалуулчихаад байна.
-Ерөнхий сайд хүргэн дүүгээ албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болонхувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн юм бишүү?
-Би Ерөнхий сайдтай долоон жилийн өмнөөс хамтарч ажиллаж байгаа. Тухайн үед би энэ хүнийг Ерөнхий сайд болно гэж мэдээгүй. Түүний гадна би хувь хүн учраас хүнд дурлах, хүнийг хайрлах эрхтэй. Жил гаруй өмнөөс Англид боловсрол эзэмшсэн нэг бүсгүйтэй үерхэж эхэлсэн нь Ерөнхий сайдын хамаатан байсан юм билээ. Би түүнийг нь мэдээгүй байсан. Одоо тэгээд гэр бүл салалтайнь биш. Гэхдээ гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байгаа.
-Тэгэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилансэргийлэх тухай хуулийг зөрчөөгүй гэсэн үг үү?
-Зөрчөөгүй. Заалтыг нь нарийн авч үзвэл хууль зөрчсөн асуудал байхгүй. Албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй байгаа.
-Хамтран амьдрагч гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно.
-Та “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа юм байна. Гурванжилийн дараа Засгийн газар солигдох үед энэ компанид ямар өөрчлөлт орсон байх вэ?
-Хоёр намын амлалтын дагуу иргэд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшихээр болсон. Гурван жилийн дараа иргэд хувьцааныхаа ашгийг хүртээд эхэлсэн байлгахыг хүсч байна.
-Та “Эрдэнэс-Тавантолгой”-гоос гадна хэдэн компанийн ТУЗ-д ажиллаж байгаа вэ.Тэндээсээ ямар хэмжээний цалин авдаг юм бэ?
-Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалинтай холбоотой Засгийн газрын тэмдэглэл гарсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дээшгүйгээр нугалсантай тэнцүү хэмжээний цалин олгоно гэсэн тэмдэглэл гарсан. Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу “Эрдэнэс-МГЛ” компани болон Төрийн банкны ТУЗ, ШУТИС-ын Удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар давхар ажилладаг.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ