Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

11:00 цагт “Монгол ньюс” мэдээлллийн төвд “Онги голынхон”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Салхин Сандаг”, “Ариун суварга” хөдөлгөөнөөс Монголын газар нутгийг сүйтгэж байгаа хүмүүсийн нэрийг зарлаж мэдээлэл хийнэ.
11:00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторингийн явц, Санал тоолох автомат машиныг шалгах, турших үйл ажиллагаанд тавьж буй хяналт болон Хэвлэл мэдээллийн мониторингийн эхний долоо хоногийн дүнг тус тус мэдээлэх юм.
11:30 цагт “Монгол ньюс” мэдээлллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт “Интерном” номын их дэлгүүрийн 2 давхарт “Монсудар” хэвлэлийн газар болон "Интерном" номын их дэлгүүр хамтран жил бүр “Зуныг номтой өнгөрүүлцгээе” уриатай үйл ажиллагаа болно.
15:00 цагт Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Япон улсын Засгийн газрын Соёлын ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолд оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ