Гоо сайхны хагалгаа хийлгээд дөрвөн мөчгүй болжээ

Эйприл Браун хэмээх 46 настай эмэгтэй гоо сайхны хагалгаа хийлгээд дөрвөн мөчгүй болжээ. Тэрээр биенийхээ галбирт сэтгэл хангалуун бус, жижиг хөх, хавтгай өгзөгнөөсөө ичдэг байсан бөгөөд хагалгаа хийлгэх мөнгөгүйгээсээ гоо сайхны хагалгаа хийлгэж чадахгүй явдаг байж. 2004 онд “силикон шахагч” луйварчинтай уулзах хүртлээ. Тэр эмэгтэй түүнд хямд хирнээ аюулгүй гоо сайхны хагалгаа хийлгэх санал тавьжээ. Эйпил ч олон жил хүсч байсан галбираа өөрчлөхөөр болж хагалгаа хийлгэсэн боловч удалгүй харшилдаж эхэлсэн аж. Хагалгаа хийсэн эмэгтэйг хайсан боловч олж чадаагүй харин эмнэлэгийн талын ямар ч мэдлэггүй хүн байсныг олж мэдсэн аж. Тэрээр “миний өгзөг чулуу шиг хатуу болж харлаж эхэлсэн. Нэг л биш байгаагаа мэдээд эмчид хандсан. Тэр үед миний биед барилгын засвар болон ус дамжуулах хоолой бөглөхөд ашигладаг ахуйн силикон хийсэн байсныг мэдсэн” гэж ярьжээ.Лос Анжелесын эмч нар түүнд бүтэн мэдээ алдуулалт хийжөгзгийг тайрах хагалгаа хийж суулгацыг авах ажилбарын дараа түүний гар хөл үхжиж гар хөлийг нь тайрахаас өөр аргагүйд хүрчээ. Тэрбээр сүүлийн дөрвөн жил эмнэлэгийн хяналтанд байгаа бөгөөдэмч нарын ачаар амьд үлдсэн юм. Хиймэл хөл гартай Эйприл “Би усанд сэлж, гимнастикаар хичээллэдэг. Гар хөлөө тайруулсаны дараа 24 цаг уйлдаг байлаа. Гэхдээ одоо дээрдсэн. Надад гай болсон тэр эмэгтэйг шүүхэд өгөх хүсэл алга. Зүгээр л цаашаа амьдрахыг хүсч байна. Охид бүсгүйчүүдийг эрүүл мэнддээ анхаарч, гоо сайхны хагалгаанд болгоомжтой хандахыг анхааруулах нь миний үүрэг гэж боддог” гэжээ. Мэс засал хийлгэж гоё сайхан харагдах ч сайтар судалж байж хийлгэхгүй бол ийм эмгэнэлтэй зүйл болохгүй гэх баталгаа байхгүй.

П.Нандин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ