Эрэн хайх ажиллагааг түр зогсоов

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн иргэн Ц /84 настай, эмэгтэй, мартаж, санадаг эмгэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.12-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдрийн байдлаар Орхон голын эрэг дагуу 87 кмгазар эрэн хайгаад байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн “Жилчигийн-Ам” гэдэг газраас иргэн Ц /46 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.06.14-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдрийн байдлаар Дэлгэрмөрөн гол үертэй, булингартай байсан тул эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй бөгөөд ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийн ажиллагааг түр зогсоов.
Мөн Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 57 дугаар уклонд үйл ажиллагаа явуулдаг иргэн О-гийн эзэмшлийн бичил уурхайд агааргүй орчинд 1 хүн унасан тухай дуудлагыг өчигдөр 21:43 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 14 албан хаагч ажиллаж, иргэн О /34 настай, эмэгтэй/ уурхайн 60 метрийн гүнд ухаан алдан унасан байсныг эсэн мэнд гаргаж дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгчээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ