Х.Тамир нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцаав

Хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд энэ сарын 15-ны өдөр болов. Гэвч уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, бүрэн гүйцэт хийгдээгүй гэх үндэслэлээр хэргийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцаалаа. Х.Тамир, Л.Жавхлан, Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Б.Амарбаясгалан нарт холбогдох уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн 188, 192, 272, 216-р зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлээд байсан юм.

Ийнхүү хуулийн байгууллагад хоёр жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа уг хэрэг дахин буцав. Х.Тамирын хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат зэрэг нь гадуур батлан даалтад байгаа бол Б.Сүхбаатар нь хоригдож байгаа ажээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ