Сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарт холбогдох хэргийг шийдвэрлэлээ

Олны анхаарал татаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдсэн Төв аймгийн Баянчандмань сумын засаг даргын орлогч Б.Ханбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэгдсэн ба дүүргийн прокурорын орлогч С.Батсүрэн яллах дүгнэлт үйлдэн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцлоо.

Анхан шатны шүүхээс Б.Ханбаатарт Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 9 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох 6,430,000 төгрөг төлсөн ба нийт нэхэмжилсэн хохирлоос үлдэгдэл 3.300.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлүүлэх, битүүмжилсэн машиныг хохирол төлөгдтөл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ