БҮТ-өөс ЭЕШ-тай холбоотой мэдэгдэл гаргажээ

Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 15, 16, 18, 19-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байгаа билээ. Гэтэл шалгалтын материал задарсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргажээ.

"Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гараад байна. Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогтоод холбогдох газраар шалгуулж байна.

ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг.

Иймд нийт шалгуулагч, эцэг эхчүүдэд анхааруулахад дээрх худал ташаа мэдээлэлд итгэж эдийн засаг болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтандаа амжиллтай дүн үзүүлэхийг хүсье."

2015-2016 оны ЭЕШ орон даяар дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шалгалтын эхний өдөр буюу энэ сарын 15-нд бүх шалгуулагчид Монгол хэл бичиг, 16-нд Англи хэл, Хими, Монгол Улсын түүхийн шалгалт өгсөн юм. Харин өнөөдөр Газар зүй, Математик, Биологи, Монгол хэлний шалгалттай бол маргаашФизик, Нийгмийн тухай мэдлэг, Орос хэлний шалгалт өгснөөр ЭЕШ дуусч байгаа юм.

Энэ жил 37200 гаруй элсэгч 52 байршилд шалгалт өгч байна. Шалгалтын хариуг ирэх сарын 1-ний өдөр зарлах бөгөөд 02-ны өдрөөс их, дээд сургуулиудын элсэлт эхлэх юм.

Ю.Халиун

“Спамын хаан” ял сонсов

СЭТГЭГДЭЛ БИЧИХ