ХУД дэх Цагдаагийн II хэлтэс GPS хяналтын төхөөрөмжтэй боллоо

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэгтэй явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлийн гомдол, мэдээлэлд шуурхай хүрч үйлчлэх зорилгоор GPS хяналтын төхөөрөмжийг хариуцсан нутаг дэвсгэрийн 13 чиглэлд энэ оны тавдугаар сараас бүрэн ашиглаж эхэлсэн. Энэ дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын санаачилгаар GPS хяналтын төхөөрөмжийг дэлгэцээр хянах боломжийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.

Уг төхөөрөмж нь 13 секунд тутамд өөрийн байршлаа тодорхойлж ажиллах ба алба хаагчид халдлагад өртсөн тохиолдолд SOS горимыг идэвхжүүлснээр хянаж байгаа газарт дуут дохиогоор мэдэгдэх бөгөөд явсан маршрутыг дахин зурах, очсон цэгүүдийн дарааллыг харах, хадгалах болон интернетээр хяналт тавьж ажиллах боломжтой юм.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ