Д.Тогтохсүрэн: Залуучуудын асуудлыг шийдэхээр ажиллана

УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Тогтохсүрэн оюутан залуучуудтай уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрт тэдэнд зориулсан ямар заалт орсныг танилцууллаа.МАН-ын мөрийн хөтөлбөрт оюутнууд боловсролын сангийн зээлээр зээлээ төлж, сургуулиа төгсч ажилд орсны дараа эргүүлэн төлөх боломжийг нээж байгаа юм. Түүнээс гадна оюутны тэтгэлгийг ялгаварлахгүй олгох, орлоготой оюутан хөтөлбөрхэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан байна. Уулзалтын үеэр Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Энэ сонгууль бол их хариуцлагатай. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд манай багийг дэмжих юм бол залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн төлөө санаачилгатай, хичээнгүйлэн ажиллана" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ