Баянзүрхчүүдийн сонголт
Ж.Батзандан гишүүн УИХ-ын сонгуулийн 53-р тойргийн иргэд сонгогчидтойгоо хийж буй уулзалтууд үргэлжилсээр. Уулзалт бүр өөрийн гэсэн онцлогтой болж байна.Баянзүрх дүүргийн 16-р хорооныхон л гэхэд түүнийг урмын үгээр ташуурдаж өглөө. Түүний хийсэн ажил үйлсийг үнэллээ, эх орноо элгэн түмнээ гэсэн зүтгэлийг нь ч урамшууллаа. Товчхондоо, Баянзүрхчүүд Ж.Батзанданг сайхан хүлээж авч, сайн үнэлгээг өгч байна.
Нэр дэвшигч ба иргэд түмэн гадаад хэлбэрээрээ сонгуулийн сурталчилгааны хүрээнд уулзаж байгаа ч гэлээ итгэл, сэтгэл хоршсон халуун дулаан харилцан яриа болж байна. 11-р хорооныхон хийсэн ажлыг нь онцолж байсан бол 13-р хорооны суугчид шийдэмгий чанарыг нь тодотгосон. Мөн 12-р хорооныхон эрүүл орчинд амьдрах эрхийнх нь төлөөх түүний зүтгэлийг тэмдэглэж байсан юм.
Иргэдийн энэ бүх урмын үг, сэтгэлийн өчлийн хариуд Ж.Батзандан “Сэтгэлээ шингээн байжитгэлээ хайрлаж байдаг та бүхэндээ чин зүрхний угаас талархаж явдаг. Талархахын хамт та бүхнийхээ дуу хоолойг цаг ямагт сонсч, үүссэн асуудлыг тань шуурхай шийдэж өгөхийг хичээдэг. Гэхдээ Ж.Батзандан ямархуу ажиллаж вэ, хэр хэмжээнд итгэлийг тань үүрч байгаа талаарх үнэлгээг гагцхүү иргэд та бүхэн л өгнө. Тиймээс та бүхнийхээ хэлэх үг, дуулгах шүүмжлэл хамгаас эрхэм зүйл юм” хэмээн уламжиллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ