Н.Хүрэлбаатарын их хэмжээний мөнгөний хэргийг шалгаж байгаа нь үнэн

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын нууц хүү Энхбатын гэрээс хоёр сая 245 мянган юань буюу тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг, дээр нь зургаан мянган америк доллар олдсон билээ. Тухайн мөнгийг хадгалж байсан хүү нь “Бизнес хийж олсон. Христийн сүмийн пастерынх” гэхчлэн худал мэдүүлж байгаад эцэст нь түүний аав Хүрэлбаатарынх гэдгийг хүлээжээ.

Энэ шуугианы дараахан Н.Хүрэлбаатар хил даваад алга болсон, хаана байгаа нь мэдэгдэхгүй гэсэн мэдээлэл гарав. Одоогоор Интерполын албан ёсны хуудсанд түүний нэрийг байршуулаагүй байгаа юм.

Ямар ч байсан гурван сарын хугацаанд сайд байсан Н.Хүрэлбаатарын сейфэнд хадгалж байсан найман тэрбум 400 гаруй мянган төгрөгийг хаанаас олсон, ямар учиртай мөнгө гэдэг эх үүсвэрийг нь тогтоохоор шалгаж байгаа нь үнэн юм байна. ЭМ-ийн сайд асан Н.Хүрэлбаатар хэргээс мултарч, зугтахаар гадаад гараад явчихсан анхны хүн биш билээ. Монголын зургаан иргэнийг Интерполоор хайж байгаа аж. Тэдний дотор албан тушаал, авлигын хэргээр ОУ-д эрэн сурвалжлагдаж байгаа НИТХ-ын дарга асан Т.Билэгт ч багтаж байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ