Ургах наран хорооллынхон Ж.Батзанданг дэмжиж байна
Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллынхон сэтгэл өндөр байна. Учир нь тэдний нойр хоолыг олон хоног хассан асуудлуудыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан бүрэн шийдэж өгсөнд нь талархалын үгээ хэлэх гэсэн оршин суугчид түүний сонгуулийн уулзалтанд олуулаа оролцов. Зарим иргэд ирсэн олныг хараад дуу алдаж байлаа.
Тэдний хэлж байгаагаар сонгуулийн сурталчилгааны өдрүүд эхэлснээс хойшнам, намын нэр дэвшигчдийн нэлээд уулзалтууд болоход Ж.Батзандангийн уулзалтан дээрх шиг иргэд сонгогчид олноороо ирээгүй аж. Эндээс харахад, Ургах наран хорооллынхон түүний хийсэн ажилд сэтгэл дүүрэн байна. Тухайлбал, олон жилийн турш санааг нь зовоосонбохирыншугам болон автобусны шугамгүй байсныг нь шийдвэрлэжөгсөн тухайоршин суугчид онцлон, цэцэрлэггүйн бэрхшээлээс салгаж өгсөн талаар ч иргэд дурьдаж байсан юм. Энэ мэтчилэн олон ажлыг Ж.Батзандан тус хороололд хийжээ.
БЗД-ийн 11 дүгээр хорооныхонөнгөрсөн удаагийн сонгуулиар Ж.Батзанданг 99,9 хувиар сонгож байсан бол энэ удаад ч мөн адил дахин итгэл хүлээлгэж сонгох болно гэдгээ илэрхийлж байсан юм.Учир нь түүний хэлсэн үг хийсэн үйлдэл зөрдөггүй, иргэдийнхээ санал бодлыг сонсох гэж чуулганы завсарлагаан бүрт иржуулздаг гэдгийг хэлж байв. ИйнхүүУИХ-ын сонгуулийн 53-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ж.Батзандангийн Ургах наран хорооллын иргэдтэй хийсэн уулзалт халуун дулаан болж өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ