Хонгор нутгийн иргэд АН-аас нэр дэвшигчидээ багаар нь дэмжихээ илэрхийлэв

Ухдаг уул уурхай шүтсэн бус ургуулдаг ХАА салбараар түүчээлсэн хөгжлийн замыг Баянхонгорчууд сонгож байна.Монгол улсыг үеийн үед тэжээн тэтгэж ирсэн хөдөө аж ахуйн салбарыг бусад салбартайгаа зэрэгцүүлэн дэмжих замаар хөгжих ёстойгөнгөрсөн цаг хугацаа бидэнд харууллаа. Хонгор нутагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар2016.06.18ны өдөр УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт ажиллалаа. Тэдүйлдвэрлэгч, бүтээгч улс болохын төлөө ажиллана гэдгээ иргэд сонгогчидтой хийх уулзалтынхаа үеэр хэлсэн юм.
Х.Баттулга алсыг харсан төрийн бодлогууд батлуулсан гавъяатай нэгэн
“ Х.Баттулга бол гүндүүгүй, хийсэн юмтай, хэлэх үгтэй, тэр худал хэлж хоосон амлахгүй” зэрэг урмын үгсийг Баянхонгорын иргэд гурвантааитгэл хүлээлгэж сонгосон Х.Баттулга гишүүнд дайж байна. Нэр дэвшигч Х.Баттулга сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш тойргийнхоо 6 сумын 20 гаруй багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзсан. Уулзалт бүр аминчлан захисан захиастай, урмын үгтэй, бүтээн байгуулалтыг дүгнэсэн гээд ихээхэн үр дүнтэй болж байна. Баянхонгор аймагт өнгөрсөн 3.5 жилийн хугацаанд маш их бүтээн байгуулалт хийгдсэн. Үүнийг нь ч нутгийн иргэд нүүр бардам хэлж байна.Тэрээраймагт болоод улсад хийгдсэн бодлогын олон хөтөлбөрөө иргэдэд тайлагнаж ирсэн юм. Багаараа, хамт олноороо ажиллах ямар урамтай, яаж ажил урагшилдаг жишээг өнгөрсөн 3 жилийн дотор Ардчилсан намынхан харуулсан явдал байлаа. Ам ажил зөрөхгүй амлалтаа биелүүлдэг нам, нэр дэвшигч гэж хонгорын иргэдтэдэндам сайтай байна. Х.Баттулга гишүүний хувьд 2004-2016 оны хооронд ажиллахдаа төрийн сайдын албыг хоёр удаа хашсан, улс төрийн арвин туршлагатай Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэмжээнд бэлтгэгдсэн хүн юм гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.Түүний батлуулсан төрөөс баримтлах авто зам, төмөр зам болон хөдөө аж ахуйн бодлого одоо ч улсын хөгжлийг түүчээлж байна. Алсыг харсан хэтийн төлөвийг тодорхойлсон бодлогууд одоо үргэлжлэх ёстой билээ.
Хууль зүйн салбарт томоохон реформ хийсэн гишүүн Д.Ганбат
Өнөөдрийн уулзалтанд Х.Баттулга гишүүнээс гадна УИХ-ын сонгуулийн 7 болон 8-р тойрогт нэр дэвшиж байгаа Д.Ганбат,Н.Түвшинбаяр, аймгийн иргэдийн хуралд нэр дэвшиж байгаа засаг дарга Д.Жаргалсайхан бусад аймагт нэр дэвшиж буй хүмүүс оролцлоо. Д.Ганбат гишүүний хувьд хууль зүйн байнгын хороог өнгөрсөн 2 жил ахалж ажиллахдаа хууль зүйн салбарт томоохон реформ хийхэд хүндтэй гавъяа байгуулсан нэгэн. Хуулийг батлуулах гэдэг нэг хэрэг, амьдрал дээр хэрэгжүүлэх нэг хэрэг. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд багаар нь дэмжихийг Д. Ганбат гишүүннийт сонгогчдод уриалж байлаа.
Н.Түвшинбаяр: Ард түмний хайр хүндэтгэлийг бусдаас илүү хүртсэн учраас бусдаас илүү зүтгэнэ.
2008 оны 7 сарын 1-ны Улс төрийн явуургүй увайгүй эвдрэлцэл талцлыг малчин гаралтай монголын жирийн нэг иргэн эвлэрүүлж чадсан. Энэ хүн бол УИХ-ын сонгуулийн 8-р тойрог, Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Олимпийн аварга Н.Түвшинбаяр. Ард түмний хайр хүндэтгэлийг бусдаас илүү хүртсэн учраас бусдаас илүү ард түмнийхээ төлөө зүтгэнээ гэдгээ хэлж байлаа.
Уул уурхай гэхээс илүү ундардаг ургадаг эдийн засаг хөдөө аж ахуйн салбарт бий. Иймд хөдөө аж ахуйн салбараа бусад салбартайгаа зэрэгцүүлэн хөгжүүлж үйлдвэрлэгч, экспортлогч улс болгохын төлөө ажиллана гэдгээ нэр дэвшигчид хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ