Өмнөд Африкаас их хэмжээний хар тамхи илрүүлжээ

Өмнөд Америкийннийслэл орчмоос 1700 кг кокайныг тус хотын хар тамхитай тэмцэх албаны ажилчид илрүүллээ хэмээн BBC мэдээлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар кокайныг жижиг хувийн онгоцоор Бразил болоод хэд хэдэн хотууд руу тээвэрлэх гэж байсан гэнэ. Уг хэрэгтэй холбоотой 20 хүн баривчлагдсан байна. Цагдаагийн ажилтны мэдээлж буйгаар баривчлагсдын дунд Парагт эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн Езекуиел Де Соуза байсан хэмээжээ. Нисэх онгоц нислэгийн бүртгэлгүй байсан гэнэ. Мөн цагдаа наркокайны хамт зэвсэг олсон байна.

Цагдаагийн газрын мэдээлж буйгаар тус хэрэг нь энэ жилдээ хоёр дахь удаагийн олноор нь хар тамхичдыг баривчилсан үйлдэл хэмээжээ. Үүний өмнө өнгөрөгч бямба гаригт хар тамхины зартай худалдаачин гэгдэх Марко Антонио Рокка Али баривчлагдсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ