Баянзүрхчүүд: Аргагүй л хийсэн ажилтай хүн

АН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ард түмэнд тустай олон сайн ажлуудыг боловсруулжээ. Энэ нь иргэдийн хүлээн авч буй байдал, хэлж байгаа сэтгэгдлээс тодорхой харагдаж байна. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандангийн Баянзүрх дүүргийн иргэдтэй хийсэн уулзалтад л гэхэд тэд өөрсдийн санал сэтгэгдлээ хэлээд зогсохгүй, тус ажлуудыг хийх аргачлалын талаар санал бодлоо уламжиллаа. Ер нь Ж.Батзандангийн сонгогчидтой хийж буй уулзалтууд дээрхийн жишгээр нөхөрсөг харилцаа, харилцан итгэлцсэн уур амьсгал дор болж байна. Нэр дэвшигч хийсэн ажил, намын мөрийн хөтөлбөрөө зөвхөн танилцуулаад байх биш иргэдийн байр суурийг сонсох, тэдний үзэл бодлыг дуулахыг зорьж буй учир уулзалтууд нь ийнхүү дулаан уур амьсгалд өрнөсөөр ирлээ.

Ж.Батзандан өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 12-р хорооны Жанжины хэсгийн иргэдтэй уулзсан. Цугласан олон түмэн дөрвөн жилийн өмнө УИХ-д сонгосон гишүүнийхээ ажилд сэтгэл өндөр байв. Учир нь, өгсөн үүрэг, хэлсэн даалгаврыг нь Ж.Батзандан хангалттай сайн хийж ирсэн аж. Жишээболгон цементийн үйлдвэрийн асуудлыг тэд дуу нэгтэй нэрлэж байна.Тус хорооны цээжин тушаа газар байрлачихаад өдөр шөнөгүй дуу чимээ тачигнуулж, цаг наргүй шороо тоос бужигнуулж байгаа тус үйлдвэрийн араас Ж.Батзандан оршин суугчидтай хамт хэдэн жилийн турш хөөцөлдөж иржээ. Үүний дүнд, тэд уг асуудлыг холбогдох төрийн байгууллагуудын анхааралд хүргэж чадсан төдийгүй эхнийхээ үр дүнг үзээд байгаа юм байна.

12-р хорооныхны онцлон ярьсан өөр нэг сэдэв бол сургууль. Нэлээдгүй жилийн турш гацчихаад байсан 14-р сургуулийн шинэ барилгын асуудалд Ж.Батзандан гишүүн онцгой анхаарч, уйгагүй хөөцөлдсөний дүнд өдгөө тус барилгын ажил эхэлчихсэн бөгөөд гүйцэтгэгч компани ““Цамхаг констракшн” 2017 оны 8-р сарын 1-нд гэхэд ашиглалтад бүрэн оруулах юм байна. Юунд ч хүрэлцэхээргүй хэдхэн сая төгрөгний анхны төсвөөсөө болж зогсчихоод байсан тус барилгын мөнгийг Ж.Батзандан хүрэлцэхүйц 10 тэрбум төгрөгт хүргүүлж чадсанаар аварга том сургуультай болох Баянзүрхчүүдийн боломж ийнхүү нээгджээ. Аварга гэж тодотгосны учир нь, Монгол оронд дээд тал нь 1200 хүүхдийн хүчин чадалтай улсын сургуулиуд байдаг байхад 14-р сургууль шинэ байртай болсноор 1500 сурагчийн багтаамжтай болж тэлнэ. Одоо байгаа 300 хүүхдийн бага сургуулийг нь нэмэх аваас бүр 1800 хүүхдийг сургах чадалтай улсын хэмжээнд хамгийн том сургууль болон сүндэрлэх юм байна. Баянзүрх дүүргийн 12, 13-р хороохон төдийгүй, тус сургуульд хүүхдээ сургадаг бусад хорооны эцэг эхчүүд бүгдээрээ дээрх бүтээн байгуулалтад сэтгэл тэнэгэр байна. Тэд уулзалт бүр дээр Ж.Батзанданд хандан “Аргагүй л хийсэн ажилтай хүн шүү” хэмээн сэтгэлийн үгээ хэлж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ