Guys-ынхан Уугийтайгаа

Guys хамтлагийн гишүүн асан Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт холбогдож, урлагийн ертөнцөд томоохон асуудал дэгдээсэн. Түүний эргэн тойронд тухайн үед зэмлэл, шүүмжлэл, халаглах, харамсах олны сэтгэгдэл хөвөрч байв. Асуудал гарсан даруйд тус хамтлагийнхан мэдээлэл хийж Х.Бат-Ундралыг хамтлагаасаа гаргаж буйгаа албан ёсоор мэдэгдсэнээр шүтэн бишрэгчдийнхээ төдийгүй олон нийтийн зүгээс хүн чанарын тухай хатуухан үгсийг сонсож, багагүй банга хүртсэн.

Гэвч тэд ингэснээрээ нэг мөсөн харьцаагаа тасалж, хоёр тийш харалгүй өнөөдрийг хүртэл хамтдаа байгаа аж. Guys-ын залуус өчигдөр оддын элсний воллейболын тэмцээнд Anemone хамтлагийн охидтой нэг баг болж оролцоод 2-р байр эзэлж мөнгөн медаль, 500 мянган төгрөгөөр шагнуулжээ.

Уугийгийн хувьд уран бүтээлээсээ огтхон ч холдоогүй бөгөөд хамтлагийнхантайгаа шинэ уран бүтээлийн ажилдаа орсон байна. "The GUYS new song coming soon."

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ