Эрдоган дээд боловсролын хуурамч дипломтой юу?

Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган дээд боловсролын хуурамч дипломтой байж магадгүй байна.Германы “Франкфуртер альгемайне цайтунг” сонинд ингэж бичжээ.Албан ёсны намтраас нь үзвэл, Эрдоган 1981 онд Мраморын тэнгисийн их сургууль төгссөн байна.

Туркт ийм дээд сургууль бий, гэхдээ Эрдоганы төгсөн гэх тэр оноос нэг жилийн дараа буюу 1982 онд уг сургууль байгуулагджээ.Түүгээр ч барахгүй,их сургуулийн удирдлага түүнийг тэнд сурч байсныг нотлох баримтыг өгч чадахгүй байгаа гэнэ.

Туркийн хуулиар, дээд боловсрол эзэмшсэн хүн л төрийн тэргүүний алба хашиж болдог байна.Тийнхүү Режеп Эрдоган энэ шаардлагыг биелүүлэхгүй байх шиг байна гэж Оросын телевизийн “Россия 24” сувгаар мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ