Ажилтнуудын эрүүл мэнд даргын шударга байдлаас шалтгаалдаг

Зүүн Английн их сургуулийн эрдэмтэд ингэж үзэж байна.
Мэргэжилтнүүд цалин, урамшууллын хэмжээ, шагнал, түүнчлэн торгууль, арга хэмжээ авахуулсан байдал, шийтгэл... гээд хэд хэдэн томхон компанийн ажилтнуудын бүх мэдээллийг судалжээ.Ажил дээрээ үнэлэгдэж байсан ажилтнууд эрх нь байнга зөрчигдөж байсан хүмүүсийг бодвол, эрүүл мэндийн асуудалд бага орж байсан байна.
Өөрсдөд нь зохих ёсоор шударга, хүндэтгэлтэй хандаж байсан ажилтнуудцөөн өвчилж, үүрэгт ажлаа хариуцлагатай гүйцэтгэдэг аж. Хэрвээ ийм ажилтан эмнэлгийн хуудас авахад хүрсэн ч, хурдан эдгэрч, ажилдаа орохын тулд ихээхэн мэрийлт гаргадаг байна. Харин байнга хавчигдаж, гадуурхагдажбайдаг ажилтнууд байнга, удаан хугацаагаар өвчилдөг бөгөөд учир нь тэдний бие байнгынстресст сульдаж, вирус, бактерийг бүрэн эсэргүүцэх чадваргүй байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ