Том хамартнуудын тэмцээн болжээ

Германы Лангенбрук хотод хамгийн том хамартан шалгаруулах тэмцээн болж өнгөрчээ.Таван жилд нэг удаа болдог энэ ер бусын тэмцээнд европын хэд хэдэн орны төлөөлөгчид ирсэн байна.“Зөв хэлбэрийнтөмсөн хамартан” тэмцээний ялагч боллоо гэж “The Lokal” сонинд бичжээ.
Германы Ханс Ройст гэдэг хүн тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлсэн байна. Сэтгүүлчид түүний үнэрлэх эрхтний хэмжээг дурдахгүй байгаач, Ройтсын хамар төмстэй тун төстэйг шүүгчидгайхалтай зөв тодруулжээ.
Сайн найз нар болон хөгжилтэй уур амьсгал нь тэмцээний уламжлалт шагнал байдаг. Лангенбрукийн хамрын клубийн төлөөлөгчид 1961 оноос аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байгаа ажээ.Тэмцээнд хүссэн хүн бүр оролцож болно.Эхний шатанд шүүгчид хамгийн том хамруудыг хэмжиж, тэнцэхгүйгий нь хэлжөгдөг байна.
Хамрын урт, өргөний нийлбэрнь бусдынхаас их тэр хүн ялагч болдог аж.Тэмцээнд оролцогч зарим хүн тэмцээний өмнө хамраа томруулах гэдэг байна. Тухайлбал, тэмцээний өмнө хамрын тамхи татах нь ингэхэд тус болдог гэж Австрийн Германн Мачтингергэдэг хүн үздэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ