Умард Солонгос пуужин харавсан нь бүтэлгүй болжээ

Умард Солонгос зүүн эргээсээ баллистик пуужин дахин харавжээ. Засгийн газрын эх сурвалжийн хэлснийг иш татан, Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ингэж мэдээлсэн байна. Сэтгүүлчдийн дурдсанаар, энэ нь дунд тусгалын пуужин буюу “Мусудан” пуужингийн сайжруулсан хувилбар ажээ.Онолын хувьд энэ пуужин Номхон далай дахьамерикийн цэргийн баазуудад бүрнээ хүрч чадах юм.
Гэвч энэтуршилт бүтэлгүй болсон бөгөөд тиймээс түүнийг амдан сөнөөх шаардлага гараагүйг америк, өмнөд солонгосын цэргийнхэн мэдэгджээ.
Сүүлийн үед БНАСАУ-ын пуужингийн туршилт их сэтгэл түгшээж байгаа юм.Энэ нь устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан тухай Пхеньяны эрх баригчид мэдэгдсэнтэй гол нь холбоотой юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ