Яагаад олон британи хүн ЕХ-ноос гарахыг хүсч байдаг вэ?

Европын холбоон дахь Их Британийн гишүүнчлэлийнтухай нийт ард түмний санал хураалт өнөөдөр Нэгдсэн вант улсад болж байна. “Нэгдсэн вант улс ЕХ-ны гишүүн хэвээр үлдэх үү, эсвэл түүнээс гарах ёстой юу?” гэсэн асуулт нь санал хураалтад оролцогчдын хариулах ёстой асуулт юм. “Гардиан” сонины газраас явуулсан урьдчилсан санал асуулгын дүнгээс үзвэл, британичуудын 53% нь тус орныг ЕХ-ноос гарахыг дэмжиж байгаа ажээ.

Ийм санаа бодлыг ойлгож болно. Их Британиевропын бюрократуудын бүхэл бүтэн армийн цалин, зардал болон янз бүрийн хөтөлбөрт зориулан ЕХ-нд жил бүр асар их мөнгө төсөвлөдөгбайна.Тиймээс энэ ньанглийн татвар төлөгчдөд огт таалагдахгүй байгаа юм.Хэрвээ Вант улс одоо болтол өөрийн мөнгөн тэмдэгт – фунтийг хэрэглэж,евро-д шилжих огт бодолгүй байгаа бол, Их Британи ЕХ-нд байхын утга юунд байгааг тэд бас ойлгохгүй байна.Английн засгийн газрын хэзээ ч гарын үсэг зурахгүй Шенгений хэлэлцээр ч мөн ийм байдалтай байгаа юм.Британичууд англосаксоны ертөнцийн тэргүүлэгчхэмээн өөрсдийгөө үзэж дасчихсан тийм хүчин зүйл ч энд бий. Ямар ямар асуудлаар Их БританиЕХ-той юмуу жишээ нь ХБНГУ-тай зөвлөлдөхөд хүрдэг нь тэдэнд бас таалагддагүй байна.ЕХ-ноос гарах талыг баримтлагчидЕХ-гВант улсыг хөгжихөд садаа болж байгаа дарамт хэмээн үзэж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ