АНУ алан хядагчдын талаарх мэдээллийг авахад 23 сая ам.доллар зарцуулна

АНУ-ын Төрийн Департмент Африкт үйл ажиллагаа явуулдаг алан хядах бүлэглэлийн удирдагчдын талаарх мэдээл­лийг худалдаж авахаар болжээ. Ингэх болсон шалтгаан нь тиррорист халдлагыг зогсоохынтулд гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Америкчуудын хамгийн их сонирхож байгаа бүлэглэл нь Магрибын улсууд Аль Каида, “Нэгдэл, лалын ариун дайны төлөө Баруун Африк дахь бүлэглэл”, “Цусан бичиг”, “Боко харам” нар гэнэ. Төрийн Департмент эдгээр бүлэглэлийн толгойлогчдын талаархи үнэн бодитой мэдээлэлд зориулж 23 сая ам.доллар төсөвлөсөн байна. Хамгийн их шагналыг “Боко харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекаугийн төлөө амалсан байна. Түүний байгаа газрыгзааж өгсөн хүнд долоон сая ам.доллар өгөх ажээ. Энэ бүлэглэл нь 2011 онд Нигерийн нийслэл Абижан дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрыг дэлбэлж 24 хүний амь насанд хүрсэн ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ