Хятадад аймшигт хар салхи болж, олон хүн өртжээ

Хятадын зүүн нутагт хар салхи болсноор 78 хүн амь үрэгдэж, бас 500 гаруй хүн хүнд, хөнгөн бэртсэн байна. Хар салхиЗянсу мужийнЯньчэн хот болонбусад нутгийг дайран өнгөрчээ.
Эрх баригчдын мэдээлснээр, 200 орчим хүн хүнд бэртэж, үхлүүт байгаа аж.
Хэвлэлд бичиж байгаагаар, эрж хайх-аврах ажил бас дуусаагүй бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж ч болох юм.
Зарим нутагт салхины хурд секундэд 35 метрт хүрч байжээ.Химийн аюултай бодис хадгалж байсан хоёр завод нурсныг мэдээлж байна. Хэд хэдэн сууринд гэрэл, цахилгаанг тасарчээ. Эрх баригчид хэлмэгдсэн нутгуудад хүмүүнлэгийн тусламж явуулсан байна.
Пүрэв гарагийн үдээс хойш Зянсу мужийн зарим районд хар салхи болжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар, салхи автомашинуудыг онхолдуулж, ургаа модыг булга татаж, байшин барилгын дээврийг хуулсан байна. Яньчэн хотодэнэ салхи 1966 оноос хойш хамгийн хүчтэй нь болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ