Савченко Оросын эсрэг хоригийг цуцлахыг санал болгов

Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг аажмаар цуцлах ёстой гэж Украины Дээд радын депутат Надежда Савченко мэдэгджээ. Тэр Германы телевизийн “Deutsche Welle” сувагт лхагва гарагт өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

“Үүнээс болоод (оросын эсрэг хоригоос болоод), Орос болон Европын аль алиных нь жирийн хүмүүс хохирч байгаа нь надад тун эвгүй санагдаж байна. Хориг арга хэмжээ нь илүү хувь хүний шинжтэй байх ёстой. Эдийн засгийн хоригийг яваандаа цуцлах нь зүйтэй” гэж Савченко мэдэгджээ.

Зургаадугаар сарын 21-нд Европын холбооны орнуудын төлөөлөгчид Оросын эсрэг хоригийг сунгахаар тохиролцсон юм. Асуудлыг шийдсэн, гэхдээ хязгаарлалтыг хагас жилийн хугацаанд сулруулж болох юм гэж Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер мэдэгдсэн байна. ЕХ-ны хэд хэдэн орон, түүний дотор Унгар, Кипр, Грек, Итали, Словак хоригийг цуцлахыг зорьж байгаа билээ. Зургаадугаар сарын эхээр Францын сенат (парламентын дээд танхим) хориг арга хэмжээг зөөлрүүлэх тухай хуулийг бас дэмжсэн юм. Хязгаарлах арга хэмжээг Польш, Балти орчмын орнууд, Их Британи, Швед улс дэмжиж байгаа билээ.

Оросын эсрэг хориг арга хэмжээг хавьдаа цуцлахгүй байх гэж үзэж байгаагаа Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Сергей Иванов зургаадугаар сарын 18-нд илэрхийлсэн юм. Хязгаарлах арга хэмжээ авсан хэдий ч, Оросын эдийн засгийн хэд хэдэн салбар, тухайлбал хөдөө аж ахуй, химийн аж үйлдвэр хөгжиж байгааг тэр дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ