Дорнодын хуулийн байгууллагын зарим ажилтан өөрсдөө хууль зөрчдөг гэнэ

Дорнод аймгийн хууль хяналтын байгууллагын зарим ажилтнууд шударга ажилладаггүй. Эрх мэдэлтэй, мөнгөтэй нэгэнд үйлчилдэг" гэж орон нутгийн иргэднь шүүмжилдэг байна. Учир ньхөрөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд холбогдсонхэрэгзамхарч, иргэдийг намаар нь, хөрөнгөөр нь ялгаварладаг жишээ олон гэнэ.
Тухайлбал, аймгийн прокурор нь иргэдийг дарамталж, "Хэргийг чинь хүндрүүлнэ" гэж сүрдүүлж мөнгө нэхдэг гэнэ. Жишээлбэл, иргэн Д.Батжаргалаас Дорнод аймгийн нэг прокурор торгох нэрээр хахууль авсан хэрэг шалгагдаж байжээ. Д.Батжаргал ньэхнэр, дөрвөн хүүхдийн хамт аймгийн төвд амьдардаг нэгэн. Нэг өдөр Д.Батжаргал нутгийн ахтайгаа маргалдаж улмаар түүнийгцохисон аж. Цохиулсан эр тухайн үедээ цагдаад хандсан ч удалгүй "Миний буруу, зүгээр явж байсан хүнийг дуудаж өдөн цохиулсан, гомдолгүй" гэсэн байна. Харин энэ хэргийг шалгаж байсанпрокурориргэн Д.Батжаргалыг дуудаж уулзан 25 мянган төгрөгөөр торгоод, хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо гэсэн байна. Дараа нь дахиад мөнгө нэхсэн аж.
Юу болсон талаар Д.Батжаргалын эхнэр Г.Гантуяа ийн ярилаа.
-Нөхрөөс тань мөнгө авсанхэргээр нэг прокурор шалгагдсан юм уу?
-"Торгуулийн 25 мянган төгрөг авчирч өг. Тэгвэл хэргийг чинь хаалаа" гэсэн болохоорхүнээс мөнгө зээлээдөгсөн. Гэтэл нөгөө прокурор "Хөгшөөн надад мөнгө хэрэг болоод байна. Хүнээс мөнгө авах гэсэн чинь тэр мөнгөө авч чаддаггүй. Банкинд мөнгө төлөх ёстой юм. Хэрвээ чи надад энэ мөнгийг олж өгнө гэвэл би хэргийгчинь хаагаад хэрэгсэхгүй болгоодөгье. Хүнээс мөнгөө авчихаад чамд буцаагаад өгнө. Тэгэхгүй гэвэл хэрэг чинь хүндэрнэ" гэх утгатай зүйл манай нөхөрт хэлсэн байсан. Нөхөр маань гэртээ ирээд прокурор ингэж хэллээ. "Мөнгө хэрэгтэй байна, яахвэ" гээд нэг хэсэг мөнгөний эрэлд гарсан. Тэгэхээр нь би "Мөнгө байхгүй юм чинь байхгүй гэдгээ хэлэхгүй юу даа. Юундхүний өмнөөс шаналдаг юм" гэжхэлсэн.
-Хэдэн төгрөг нэхсэн юм бэ?
-Торгуулийнх нь мөнгийг өгчихөөд байхад дахиад 200 мянган төгрөг нэхсэн. Нөхөр бид хоёрт 200 мянган төгрөг байгаагүй. Торгуулийн 25 мянган төгрөгийг нь хүнээс зээлж авч өгсөн. Дансаа цаасан дээр бичиж өгсөн байна лээ. Энэ дансанд хийчихээрэй гэсэн байгаа юм. Манай нөхөр хэд хоног дансных нь дугаарыг халаасандаа хийж явсан. Мөнгө хайсан ч олдоогүй.
-Нөхрийг чинь торгосон прокурорыг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах газраас шалгасан гэсэн. Та нар гомдол гаргасан юм уу?
-Бид хоёр хууль мэдэхгүй. Тиймээс гомдол гаргаагүй. Нөхөр маань "Прокурорч гэсэн ардаа амьдралтай" гээдхууль хяналтын байгууллагад хандаагүй.Өнгөрсөн намар Улаанбаатараас УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны нэг залуу ирээд нөхөр бид хоёрыг дуудаж уулзсан. Та нарыг торгосон прокурорыг шалгахаар хотоос ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр юу болсныг хэлэхэд "Энэ хүн буруу хэрэг хийсэн байна. Та нарыг хууль мэдэхгүйг чинь далимдуулж мөнгө авчээ. Прокурор хүн бусдыг торгох нь бүү хэл хахууль авах ёсгүй. Энэ хэргийг шалгана. Шалгах явцдаа та нарын хохирлын 25 мянган төгрөгийг буцааж өгнө. Мөнгөө буцааж авмаар байна уу" гэж асуухад манай нөхөр "Яах юм. Өнгөрсөн хэрэг шүү дээ" гэхэд нь би юу гэсэн үг вэ. Хоёулаа ажилгүй. Дөрвөн хүүхэдтэй байж, шуудай гурил ч гэсэн авъя" гэсэн. Тэр мөнгийг буцааж олгоно гэсэн мөртлөө одоо болтол өгөөгүй л байна. Сүүлд би Ганбат прокурор руу утасдаад "Нөгөө 25 мянган төгрөг юу болсон бэ" гээд асуух гэж байтал утас нь цэнэггүй болсон уу, яасан холбоо тасарсан. "Аан за, нөгөө Дорнодын хүн үү" гэж хэлж байтал утас нь тасарсан.
-Та нарыг торгосон прокурор одоо ажлаа хийж байгаа юу?
-Тэр прокурор ажлаа хийхээ болиод хот руу шилжсэн сурагтай байсан. Манай нөхрөөс гадна олон хүнээс мөнгө авсан юм шиг байна лээ хэмээв.
Хуулийнхан өөрсдөө хуулиа зөрчиж байсан энэ үйлдлийг хэрхсэн нь одоогоор дорнодынхонд мэдэгдээгүй байгаа.
Тус хэргээс гадна Дорнод аймагт шийдэгддэггүй хэд хэдэн хэрэг байдгийн нэг нь Сэргэлэн сумын ХААН банкны гэх хэрэг юм. Тус банкны нярав, нягтлан, эдийн засагчтайгаа нийлж 100 гаруй сая төгрөг хувааж аваад, банкинд хулгай орсон болгож худлаа мэдүүлсэн нь ил болсон. Энэ хэрэг 2008 онд гарч байж. Шийдэгдэхгүй явсаар энэ оны гуравдугаар сарын 14-ндшүүх хурал нь болж, хэрэгт холбогдогч нарт албадангийн 200 цагийн ажил хийх ял оноосон нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Учир ньэнэ хэрэгт хуулийн байгууллагын нөлөө орсон учраасбанкныханд иймшийтгэл оноолоо, тэднийг яллах байсан юм гэж иргэд шүүмжилж байна. Арван мянган төгрөг хулгайлсан хүн ял авч байхад100 гаруй сая төгрөг завшсанхүмүүст албадан ажил хийлгүүлэх боллоо. Ялын бодлогыг алдагдуулсан, шударга бус хандлаа гэж шүүмжилж байсан гэв.
Нутгийн иргэдтэй уулзаад явж байхад Дорнод аймгийн хуулийн байгууллагынхан чадалтай, танил талтайхэрэг хийсэн хүнийялыг хөнгөлж,мөнгөгүй, хууль мэдэхгүй нэгнийг шийтгэдэг тухай олж сонссон юм. Иргэд нь энэ талаар баримттай ярих ч юм билээ. Саяхан Дорнодын Булган суманд мотоцикльтой явж байсан гурван хүнийг жийп машинаар дайрч, хүнд бэртээсэн хэрэг гарсан аж. Хохирогч 25 настай Д.Мижиддорж эхнэр хүүхдийн хамт Чулуунхороот суманд хээр явж байхад нь "Ланд-100" маркийн машинтай этгээд дайрсан нь тэр аж. Д.Мижиддоржийн гуя нь бяцарч, хоёр хөл нь шилбээрээ хугарчээ. Хүүхдийнх нь хоёр хөл бас шилбээрээ хугарч, эхнэрийнх нь гуя бяцарсан байна. Гэр бүлээрээ бэртэж, хэвтэрт орсон тус айлд эмчилгээний зардал гээд гурван сая төгрөг өгсөн аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан энэ хүмүүст энэ мөнгө эмчилгээний зардалднь хүрээгүй. Харин осол гаргасан жийп машинтай эрд2.6 жилийн тэнсэнял шүүхээс оноожээ. Осол гаргасан Ч.Баатарсайхан Чулуунхороот сумын мянгат малчин. Тэрбээр осол гаргах үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан аж. Согтуугаар жолоо барьж байсныг нь нотлох баримт болгон түүний цуснаас нь дээж авсан ч цусных нь дээж цагдаагийнхны гараар ороод алга болжээ. Чулуунхороот сумын цагдаа нь цусны дээжийг мөрдөн байцаагч Батцэрэнд өгсөн гэх боловч шинжилгээний дүн шүүх дээр очилгүй алга болсон аж. Хөлөө хугалуулж хэвтэрт орсон ээж, аав, хүү гурав гомдолтой байгаа нь мэдээж. Тэгээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэждавж заалдах гэсэн боловч шүүгч Одгэрэл "Та нар хоорондоо зохиц. Давж заалдах өргөдөл авахгүй" гэсэн аж. Хохирогчид "Монгол Улсын хууль хэнд үйлчилдэг юм бэ. Яагаад давж заалдах эрх бидэнд байдаггүй юм" гэсэн ч үл тоожээ. Давж заалдах өргөдөл хүлээн авах хугацаа өнгөрсний дараахохирогчдын хамаатан садан, ах, дүү нар нь шүүгчтэй уулзаж, нэлээд хэл ам хийсний хүчинд давж заалдах шүүх хурлын товыг гаргасан байна. Энэ бол Дорнод аймагт хууль хэрхэн үйлчилдгийн нэг жишээ. Танил тал, ах дүү найз нөхдийнхөө сүлбээгээр хуулийг гууль болгож яваа олон баримт энэ аймгаас гарах аж. Хамгийн гол нь энд бүхэл бүтэн гэр бүл, хүний амьдрал хохирч байгааг Дорнод аймгийн хуулийн байгууллагамэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрч байгаа нь харамсалтай.
Үүнээс гадна хууль хяналтынхны нөлөө орсон гэх бас нэг хэрэг бий. Дорнод аймгийн Монгол ардын намын байранд 2012 оны нэгдүгээр сарын 17-нд нэг хэрэг манджээ. МАН-аас аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, ИТХ-ын төлөөлөгч Д.Энхболд нар нийлж иргэн Р.Зоригтбаатарыг зодсон аж. ТэдР.Зоригтбаатарыг зодсон учир нь Л.Хишигтогтохыг ИТХ-ын төлөөлөгч Д.Энхболдынхоо банкнаас авсан зээлээс хувь тооцож авдаг гэсэн цуу яриагтараасан гэж үзсэнээр энэ зодоон болж. Тэдэнд зодуулсан Р.Зоригтбаатарын нүднийх нь алиман салст гэмтсэн учир аймгийн цагдаа, прокурорт гомдол гаргажээ. Харин гомдлыг Дорнод аймгийн прокурор удаа дараа хэрэгсэхгүй болгосон байна. Мөн л энэ хэрэг эрх мэдэлтэй нэгэнд үйлчилж, мөрдөн байцаалтын шатандхэрэгсэхгүй болжээ гэх шүүмжлэл дагуулж буй. Аймгийн прокурор нь хэргийг шалгаад "P.Зоригтбаатарын баруун нүдний алиман салст, аюулхай орчимд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон боловч уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа" гэсэн шийдвэрийг гаргажээ. Харин хохирогч Р.Зоригтбаатар прокуроруудын гаргасан энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй аж."Миний гомдлыг хэрэгсэхгүй болгохдоо та зодуулсан байна, гэмтсэн байна. Гэхдээ энэ бол гэмт хэрэг биш байна" гэсэн утгатай шийдвэрүүд гаргалаа. Энэ нь "Та арай илүү зодуулж, арай илүү гэмтэх ёстой" гэж хэлж байгаатай адил байна. Намайг зодсон аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, ИТХ-ын төлөөлөгч Д.Энхболд нар албан тушаалаа ашиглан прокуроруудад нөлөөлж иргэн намайг хохироосон хариуцлагаас зугтааж байгаа нь тодорхой байна. Тиймээс хуулийн дагуу хэргийг үнэн шударгаар шийдвэрлэх тал дээр анхаарч зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгөхийг хүсч байна" хэмээн Р.Зоригтбаатар Ерөнхий прокурор Д.Дорлигжавд гомдол гаргаад байгаа юм байна. Иймэрхүү байдлаар өнөөдөр Дорнод аймгийн прокурорын байгууллагынхан иргэдэд ёс бус байдлаар хандаж ирсэн тухайсэтгүүлчдийг очиход "Амьдрал ийм байна" гэж зовлон тоочихоос илүү хуулийнхны шударга бус байдлыг шүүмжилж, санаа зовниж байсан юм.
Х.ЦЭНД-АЮУШ
medee.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ