Эрдагоны хүлцэл. Туркийн ерөнхийлөгч Оросоос уучлал эрэв

Туркийн төрийн тэргүүн Оросын ерөнхийлөгчид илгээлт ирүүлж,оросын Су-24 нисэх онгоцыг сөнөөсөнд уучлал эржээ.

ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээлснээр, Владимир Путин Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы илгээлтийг хүлээн авчээ. Туркийн удирдагч уг илгээлтдээ оросын цэргийн Су-24 нисэх онгоцыг сөнөөсөнтэйхолбоотой байдлыг зохицуулахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.Эрдоган амь үрэгдсэн оросын нисэгчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлээд, эмгэнэлт явдлаас үүдсэн эд материалын хохирлыг нөхөн төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ.Туркийн ерөнхийлөгч Оростой ойртон нягтарч эхлэхээр шийдэж,дэлхийд анхаарал татсан үйл явдлууд болж, Европын холбоотой харилцаа муудсанаасдүгнэлт хийлээ гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, Орос улс Туркийн хувьд анд, стратегийн түнш бөгөөд туркийн эрх баригчидтус улстай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байна гэж илгээлтэд тэмдэглэжээ. “ОХУ-ын нисэх онгоцыг сөнөөх хүсэл, далд бодол бидэнд огт байгаагүй” гэж Режеп Эрдоган онцлон дурдсан байна. “Амь үрэгдсэн оролсын нисэгчийн гэр бүлд би гүн эмгэнэл бас дахин илэрхийлж, уучлаарай гэж хэлж байна.Оросын нисэгчийн гэр бүлийг бид туркийн гэр бүлийн адил үзэж байна. Сэтгэлийн шаналалыг нимгэлж, учирсан хүнд хохирлыг нөхөн тулд бид ямар ч санаачлага гаргахад бэлэн байна” гэж Эрдоган Владимир Путинд мэдэгджээ.

Эрдоган болсон явдалд гүнээ харуусаж байгаагаа илэрхийлээд,Турк, Оросын уламжлалт найрсаг харилцааг сэргээхийн тулд боломжтой бүхнийг хийж, түүнчилэн бүс нутгийн хямралт хэрэг явдалд хамтран хариу өгч, терроризмтай тэмцэхэд бэлэн байгаагаа дурдсан байна.

Сири-туркийн хилийн хавьд Туркийн агаарын цэргийн хүчний F-16С сөнөөгч нисэх онгоцоросын Су-24 нисэх онгоцыг “агаар-агаар” ангиллын пуужингаар сөнөөсний дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Орос, Туркзийн харилцааэрс муудсан билээ. Үүний улмаас нисэх онгоцны дарга дэд хурандаа Олег Пешков амь үрэгдэж, харин штурман Константин Мурахтин амьд гарсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ