Туркт террорын ажиллагаа үйлдэв

Ассошиэйтед пресс” агентлагТуркийн нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн мэдэгдсэнийг иш татахдаа, Туркийн Стамбул хотын Ататюркийн нэрэмжит нисэх буудалд террорын ажиллагаа үйлдсэний улмаас амь үрэгдсэн хүний тоо 50-д хүрснийг уламжилжээ. Түрүүнд нь Стамбулын захирагч Васил Шахин 28 хүн амь үрэгдсэн тухай мэдээлсэн юм.

Түүний хэлснээр, халдлагад дөрвөн хүн оролцсон байж болох ажээ.Уг террорын халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэнийг анхны бүх мэдээ баримт гэрчилж байна гэж тэр хэлжээ.

Стамбулын нисэх буудалд хэд хэдэн удаа дэлбэрэлт болсноор бараг 90 хүн шархаджээ. Мөн Ройтерс агентлаг холбогдох байгуулагуудын мэдээ сэлтийг иш татахдаа амь үрэгдэсдийн олонх нь туркийн иргэд байсныг уламжалжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ